Баяр наадмын комисс хуралдана

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд
09.00-13.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас, Цус сэлбэлт судлалийн үндэсний төвтэй хамтран "Цусаа бэлэглэх өдөр" донорын өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 96646863, 99767480, 89021096
ХЗДХЯ-ны 102 тоотод
09.30 цагт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Германы талтай хууль сахиулах салбарт хамтран ажиллах чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурна.
ОБЕГ-ын аврах тусгай ангид
10.00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд
10.00 цагт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 21 аймгийн Засаг даргатай онлайнаар холбогдож, үүрэг даалгавар өгнө.
Тэнгис кино театрын хажууд
10.00 цагт НМХГ-аас Тэнгис кино театрын хажууд олон жил ашиглаагүй краныг буулгана. Энэ үеэр өргөгч краны аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллах талаар мэдээлэл авч болно. Холбогдох утас: 96684579, 91887887
НЗДТГ-ын VIP танхимд
10.30 цагт хотын дарга Японы Коосэн их сургуультай санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл өгнө. 325044
Сүхбаатарын талбайд
11.00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлт 11.00 цагт болох бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол Шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Радио, телевизийн үндэсний сүлжээ, Үндэсний дата төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн мэдээлэл технологийн газар болон Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компани оролцох болно. Салбарын бүхий л мэдээлэл, үйлчилгээг эндээс авах боломжтой бөгөөд байгууллага бүр өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үзэсгэлэн гаргах болно. Холбоо барих утас:88089686
Баянзүрхийн гүүрийн баруун урд талд
11.30 цагт Баянзүрхийн гүүрийн шав тавих ёслол болно. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн шав тавих ёслол болно. Утас: 99092568 325044
Шадар сайдын өрөөнд
12.00 цагт Баяр наадмын комисс хуралдана. Холбогдох утас: 8999-9926
Blue Mon галерейд
12.30 цагт "Орчин үеийн Улаанбаатар" сэдэвт гэрэл зургийн уралдааны шалгаруулалт. Уралдаанд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэн гарна. 325044
Соёлын төв өргөөнд
15.00 цагт "Алдарт эхийн одон" гардуулах ёслолын ажиллагаанаас болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ