Ц.Элбэгдорж хоёр том намыг самарсан

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн тайланг сонслоо

 

Дараагаар нь гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Ер нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбогдуулж, улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй. Том өнцгөөр нь харвал ажлаа хийж байсан учраас ажил харагдана. Ардын үг гээд “онцсайн” дүн тавиулаад яваад байна. Ц.Элбэгдорж гэдэг хүний хувьд Монголын улс төрийн хоёр нам голомтод орсон. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг нь ахалж, Ерөнхийлөгч болгосон хүнийг унагаад АН-ыг ком-д оруулсан, одоо бүүр хэвтэрт орчихсон. Энэ сонгуульд  дахиад хаялга нь гарна. Би Ц.Элбэгдоржид “Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ, чиний энэ үйлдэл хүүхдэд чинь бууна шүү” гэсэн. Ингээд Монголын хоёр том намыг самарчихсан.

 

ҮАБЗ дээр ашигт малтмалтын хуулиар оролдож, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ завсар АН яаж хууль бус зүйл хийхгүй байх вэ. Ингээд эдийн засгийг тэглэсэн. Одоо энэ бүхнээс чинь гарах гэж тамаа эдэлж байна. Та нар ангал руу нисэх зүйл дээр аваад тавьчихсан шүү, АН-ынхан.

 

Шүүх засаглалыг жинхэнэ захиалгат, улс төрийн, дампуу болгосон. Энэ хүний томилсон шүүгч, прокурор юу хийж байна. Гэгээн цагаан өдөр шүүх хурал хийж, хэлмэгдүүлдэг. Би юм хаашаа явж байгааг ерөнхийдөө гадарлана. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Гэмт хэрэг залилан хийсэн хүнийг Элчин сайдаар явуулаад байх юм. Швейцарь, Англид залилан хийсэн хүнийг Элчин сайдаар томилсон. Одоо Сан Францискод залилан хийсэн хүнийг консулаар томилох гэж байна. Гадаад харилцааны салбарт завхрал дээд цэгтээ хүрлээ. Батлан хамгаалах яам Ц.Элбэгдоржийн гараар явж байна. Энэ хүн Монголоор тоглож дууслаа.

 

Элбэгдоржтой дөрвөн жил хуйвалдлаа, МАН. Одоо болихгүй юм уу.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Энэ удаагийн тайланд улстөржөөгүй нэг дүгнэлт оржээ. Эдийн засгийн хүндэрсэн шалтгааныг Сангийн яам анх удаагаа зөв дурдсан байна. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд асар их нэмэгдсэн. Үүнтэй холбогдсон сөрөг үр дагавар хуримтлагдаж байгаа. 2018 оны төсвийн үндсэн чиглэлд 97-хон тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйд төсөвлөсөн. Энэ талаар тайлбар хийнэ үү. Оюутолгойн 34 хувийн зээлийн хүүг 8 хувиар авчээ. Үүнд Монгол Улс хэдийг төлж байна вэ? гэсэн асуултад  “Мал аж ахуй салбарт жилдээ 7-8 сая толгойгоор малын тоо нэмэгдээд явж байгаа. Гэхдээ экспортод гаргах тал дээр хангалтгүй. Эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд мал аж ахуйн салбар чухал үүрэгтэй. Малыг эрүүлжүүлэх асуудал чухал. Тийм учраас малыг вакцинжуулах асуудал тусгагдсан. Мах, сүүний анхдугаар аяныг мөн тусгасан. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа. Эрчим хүчний хувьд Оюутолгойд импортын цахилгаан хэрэглэдэг” гэдэг хариултыг холбогдох мэргэжлийн хүн хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг:

 

-Бидний хамгийн их алдсан зүйл бол хүний эрх, эрх чөлөө байдаг. Энэ нь олон улсын судалгаанаас харагддаг. Энэ бол үнэхээр ухралт болсон, төсөв мөнгөөр хэмжигдэж болдоггүй. Ерөнхийлөгч өөрийнхөө төсвийг дөрвөн жил танасан шүү гээд байсан. Өөрсдөө төсвийн зардлаа гозойтол өсгөчихөөд буулгасан дүр эсгэдэг байдал газар авсан.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АРДЧИЛАЛ ҮХСЭН:
АРДЧИЛЛЫГ МАН 2008 ОНЫ 7-Р САРЫН 1-НД АЛААД АН-ТАЙ ХУВААГААД ИДЧИХСЭН. АРДЧИЛАЛ МОНГОЛД БАЙХГҮЙ БОЛСОН. ХӨРӨНГӨТӨН БОЛСОН КОММУНИСТУУД АРДЧИЛЛЫНХАНЫГ ШААДАГ МАН-АН НЭРТЭЙ ХОЛИОН БАНТАН Л БАЙНА. ТӨРИЙН ОРДНООР ДҮҮРЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД. ЯМАР Ч ЯЛ ЗЭМ БАЙХГҮЙ. ГАЙ ЛАНЧИГИЙГ НЬ ХҮҮХДҮҮД Л ХАМГИЙН ИХЭЭР ҮҮРЧ БАЙГАА НЬ ЭНЭ
2018-07-07
zochin:
2. namiig samraad baihad shadraga Nyamdori guai yu hiij baisan bolood odoo yu yariad bn aa uuruu MAN-iin gishuun bish biluu arai untaad baisan um bish biz dee
2017-06-03
Зочин:
Elvegee chi uhvel taarna
2017-06-02
Зочин:
haraad suugaad baij ee nyamdorj ichihgui um aa....
2017-06-02
2 Nuurtenguuded:
Ard tumniig bitgii doromjlood baigaarai Nyamdorj Batzandantanguudaa. Erh ni duusaj baigaa huniig yaj ch doromjloj bolno. Tegj uls tur hiij ard bidnees onoo tsugluulakh geed hereggui dee. Odoo bid oilgodog bolood baigaa. Anh garch irehed ni yaj daldagnaj dolignoj bailaa.Odoo Enhboldod tal zasaj dolognoj baigaashig tiim l baisan.4 jiliin daraa Enhbold yag iim bolno.NYAMDORJOO CHI BUTEN 20 JIL HUULI ZUIN YAMIIG UDIRDALTSAJ BAIGAA YU HIISEN BE. Batzandan chamchig baasnuud baga baihad ih baidag baisan. Zodoldohoor ali diilj baigaa tald ni orj nusaa archaad l toirch orilood l guiadeg baas shees unertsen goojuuruud baidag daa. yag sanagduulj baina uu. Erelheg mongol zaluuchuudaa. Neg nudee aniad boddoo. Batzandan shig baasnuud sanaand orj baigaa biz
2017-06-02
Zochiiin:
Нам самрах яахав, эрхэм гишүүд ээ хятадууд ард түмнийг чинь алаад дууслаа
2017-06-02
Зочин:
Элбэгдорж шиг аймаар хадны мангаа Монголд алга юмаа. тэгээд одоо бусад нь энхийн цагаан тагтаанууд юмуу.
2017-06-02
za gaigui ee:
TEGJ L BAI TA NAR YAG YAS YUMAN DEEREE MUU MENGET HAR HUUR CHI L ELBEGIIG OODRUULSAN MONGOL ULSIIN ERUNHIILUGCH ENHBAYRIIG BARIJ HORIJ BAIHAD CHI UHSENEE HIIJ NOGOORCH BAISIIN AIN HUZUUGUI GAIG DEESH NI GARGAJ ZAVAARSAN HUN CHI SHUU MENGET HAR HUUREE
2017-06-02