БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байхыг зөвлөв

img

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

 

  • Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;

 

  • Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй  байх;

 

  • Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;

 

  • Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

 

  • Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;

 

  • Гол, булаг, шандны  түүхий усыг уухгүй байх;

 

  • Гарыг тогтмол савандаж угаах;

 

 

  • Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Марташгүй:
Жаахан уншиж мэдээлэлтэй баймаар юм Энэ сэтгүүлч гуай Гурван тэсд шивээ хүрэнгийн боомт байдаг санагдахын мэдэхгүй бол гүүгл дээч
2017-06-08
ыбө:
Хужаа нараас гарахгүй юм байхгүй, хамаг бузар булай
2017-06-05
zochin:
Hehe Gurwantesch geh shig Baynnuurtai hileldegui l bhgui yuda haha Ternihee orond Hanbogd Baynowoo gj hutsaach
2017-06-02
mongol:
Er ni hujaaruu yvj yadag yum
2017-06-02
Арслан:
Наад өвчнөөрөө далимдуулаад хужаа нарыг оруулахыг хориглочих хэрэгтэй.
2017-06-02
Зочин:
Жаахан уншиж мэдээлэлтэй баймаар юм Энэ сэтгүүлч гуай Гурван тэсд шивээ хүрэнгийн боомт байдаг санагдахын мэдэхгүй бол гүүгл дээч
2017-06-02