Олон жил ашиглаагүй өргөгч краныг буулгав

img

Гэрэл зургийг mpa.mn
 
 
Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрлаж буй 22 давхар барилгад ашиглаж байсан ч сүүлийн жилүүдэд ашиглаагүй өргөгч краныг НМХГ-аас буулгалаа.
 
 
Тус кран нь "Эко констракшн" компанийн эзэмшилд байдаг бөгөөд 6-7 жилийн туршид ашиглаагүй аж.  Уг компани “Ган хүч” компанид захиалга өгч, барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн мэргэжил арга зүйн зөвлөгөө, хяналтын дор хамтран буулгаж байгаа юм байна.
 
 
Барилга анх гаргасан зураг төслөөсөө өөрчлөгдсөн тул өргөгч краныг ийнхүү буулгахад хүрчээ. 
 
 
Г.Тэгшсүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mongoloor ug ni urgugch tsamhag l gedeg yum
2017-06-02
Зочин:
Medeej buulgana sh dee ajlaa hiigeed duuschihsan yum chini. Harin barilgiig ni buulgaval ter l jinhene medee bolno doo
2017-06-02