Дархан хотод гурван ихэр хүүхэд мэндэлжээ

img

 

Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг 5 дугаар сарын 5-ны өдөр амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний 2 дахь төрөлт бөгөөд 2 охин 1 хүү төрүүлж тэд дөрвөн хүүхдийн аав, ээж боллоо. Том хүү С.Орчлон нь 3 дугаар ангийн сурагч ажээ.

 

Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржиж, хүүхдийн сувилалд сувилуулж байгаад 5 дугаар сарын 31-ний өдөр Дархандаа ирсэн тул 10 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, П.Юра, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ихбаяр, Жаргалсүрэн болон багийн ИНХ-ын дарга Т.Мөнхбат, багийн Засаг дарга Б.Батсуурь нар Ч.Сутайхайрханыд зочилж, хүндэтгэл үзүүлэн нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг бэлэглэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хуцдаг хүнэнцэр вэ чам шигт нь олдохгүй хувь заяа
2017-06-05
зочин:
За нохой биш дээ бага заваар даа
2017-06-03
Зочин:
хуцдаг хүнэнцэр вэ чам шигт нь олдохгүй хувь заяа
Зочин:
Ямар гоё юм бэ, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болж, эрүүл энх өсөн торних болтугай.
2017-06-03
Зочин:
Монголын үрс маш олон болтугай Эхийн умайгаас төрмөгц Монгол угсааны тэмдэгтэй Зөөлөн харлаг үcтэй Торомгор хар нүдтэй Эцэг эх хоёр нь Нярай хүүхдээ хайрлана Энэхүү засгийн зорилго Нялхас бүхнийг асарна Нялхас хүүхэд бойжвол Улс өрнөхийн тэмдэг Нялхасын өвчин гэгч Гагцхүү түүний дайсан Хуучин бүдүүлэг байдлаар Хүүхдийг сувилж болдоггүй Хичнээн түмэн нялхасыг Түүний харгайгаар алддаг шүү Үр хүүхдээ үхүүлбэл Эцэг эх нь нулимстай Үүгээр үл барам Улс төрдөө гарзтай Түмэн олон ардууд аа! Түүнийг сайхан мэдээрэй! Нялхасыг хамгаалах газар Хүүхэд бүхнийг сувилна Нярай хүүхэд эрүүл бол Бойжих хүмүүжихдээ хурдан Инээмсэглэх хөөрхөн царайгаар Эцэг эхээ баярлуулна Улс төрөө бодвол Нялхас хүүхдийг асар! Бидний үрс үржвэл Цугаараа цугаараа баясгалантай Д.Нацагдорж 1934 он
2017-06-02