”Мазаалай” дэлхийг тойрно

img

 

Монгол Улсын анхны хиймэл дагуул 'Мазаалай'-г өнөөдөр /2017.06.04/ Монголын цагаар 05.00 цагийн орчимд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн Falcon ес пуужингаар хөөргөжээ. Хиймэл дагуул даваа гарагт Олон Улсын сансрын станцид хүрнэ.

 

Энэ хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд бүтээсэн байна. Энэ нь ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулах гэнэ. 

Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд: нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.

 

Хиймэл дагуул хөөрөх үед цаг агаарын тааламжтай нөхцөл 90 хувьтай бүрдээд байгааг NASA мэдээлсэн байна. 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
баяр хүргэе
2017-06-05