Мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх асуудлыг хэлэлцэнэ

Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Хуралдаанаар Засгийн газраас баталсан Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хар тамхины хэрэглээ, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил, бодит нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж.
Хуралдаанд ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ