2017 оны 06 дугаар сарын 03, 04-ний амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна
Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байсан.
Тухайлбал:
Уншиж байна |