Богд уулын Залаатын аманд гал гарчээ

Баянзүрхийн 11 дүгээр хороо Богд Уулын Залаатын аманд гал түймэр гарчээ.
Залаатын аман дахь уулын орой хэсэгт түймэр гасан байна. Галын дуудлага 14.58 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах аврах 4 ангийн бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ