Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд
09.00 цагт ШӨХТГ-аас бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэгийг зохион байгуулна.
"Япон-Монголын соёл боловсролын төв"-д /МУИС-ийн II байрны ард байрлах/
09.00-16.00 цагийн хооронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖАЙКА байгууллагын "Улаанбаат хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн баг хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж"-ийн сургалт, семинар зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд
13.00 цагт "ЭВИЙН ХАДАГТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД" хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Q Art галерейд
19.00 цагт Монгол орноо нэг ч сум суурин үлдээлгүй тойрох "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг Хөвсгөл аймгийн хамгийн сайхан байгалтай газруудыг гэрэл зургийн дуранд буулгаснаа үзэсгэлэнд дэлгэнэ.
Уншиж байна |