Дүүргүүдийн цагдаагийн хэлтэст жолооны эрх сэргээх шалгалт авна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас  “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” аяныг эхлүүлээд байна.

 

Энэхүү аяны хүрээнд тус яамны харъяа Лицензийн төвөөс Улаанбаатар хотын дүүргүүдийн алслагдсан хороодод жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалт явуулах, эрх сэргээх шалгалтыг авах үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

 

Өнөөдөр /2017.06.06/ Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадна талбайд дээрхи арга хэмжээг зохион байгуулах аж.  Энэ сарын 20-ныг хүртэл алслагдсан дүүргүүдийн цагдаагийн хэлтэст жолооны үнэмлэх солих, жолоодох эрххийн сургалт явуулах юм байна.

 

  • 2017.06.08-ны өдөр БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна талбайд

 

  • 2017.06.13-ны өдөр СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна талбайд

 

  • 2017.06.15-ны өдөр ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна талбайд

 

  • 2017.06.20-ны өдөр СБД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна талбайд

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ