Талбай дээр автомашины татварыг торгуульгүй авна

Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд
09.30-11.00 цагт “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх хэлэлцүүлэг болно. Утас: 99179899, 99079043
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
10.00 цагт Монгол Улсын Их Сургууль /МУИС/, Сөүлийн их сургууль хамтран Азийн их сургуулиудын 6 дугаар чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож ‘Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь’ гэсэн чухал сэдвээр чуулах юм. Чуулган нь дэлхийн шинжлэх ухаан, боловсролын тавцанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар санал солилцох, туршлага судлах, гишүүн сургуулиудын хооронд хамтын ажиллагааг боломжит бүх чиглэлд өргөжүүлэх тохиргоог хангах зорилготой. Чуулганы нээлтийн ажиллагаа болно. Утас: 89008869
МУБИС-ийн А байрны №200 танхимд
10.00 цагт МУБИС-ийн дэргэд Японы Нагоя Их сургуулийн эрдэмтэн, профессоруудын дэмжлэгтэй байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг танилцуулна. Тус төвд анхаарал төвлөрөхгүй байх, хэл ярианы хөгжил удаан байх гэх мэт хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг оношилж, зөвлөгөө өгч, сургалт явуулж, судалгаа хийдэг юм. Нагоя Их сургуулийн эрдэмтэд болон МУБИС-ийн доктор, профессорууд энэхүү танилцуулгын арга хэмжээнд оролцоно. Утас: 99067724
Сүхбаатарын талбайд
11.00 цагт Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно. Өдөрлөгөөр НӨАТ-ын урамшууллын системийн төлбөрийн баримтыг автоматжуулан цаасгүй цахим, шинэ шийдлийг хэрэгжүүлж эхлэх ба энэ талаар танилцуулга хийнэ. Мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлж амжаагүй жолооч нарт татвараа торгуульгүй төлөх боломжийг өдөрлөгийн хүрээнд олгоно.
Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхим
11.30 цагт: “2017 JCI ASPAC УЛААНБААТАР” чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд ГХЯ-ны Дэд сайд Б.Батцэцэг, JCI байгууллагын дэлхийн Ерөнхийлөгч , JCI Монгол байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч П.Батхишиг болон чуулганы зохион байгуулагчид оролцож мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 9999-1706
СЭТГЭГДЭЛ БИЧИХ