Л.Чинбатад зөвшөөрөл өгчихөөч

img

“Эхнэрийн урхи” дуусч сонгуулийн урхи эхлэн нэр дэвшигчдийн сайхан занд бялуурсан зуны тэргүүн сард нийгмийн олон асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх шинжтэй. Уг нь сонгууль болдогоороо л болж, ард түмэн амьдардагаараа л амьдарна. Харамсалтай нь зарим нэгэн хүн сонгуулийн дараа Монголд амьдрахгүй юм шиг хэт их улстөржиж байх юм. Үр хүүхэд нь ч энд үлдэхгүй мэт аашлаад байх бололтой.

Уг нь монголчууд “Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” гэдэг философитой ард түмэн. Гэтэл бүх анхаарлаа сонгуульд зориулагчдад нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүүхдийн тоглоомын талбайн хүртээмж, чанар, аюулгүй байдал зэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд нэг л жижигдээд байгаа бололтой. Хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль тарж, зуны амралт хэдийнэ эхэлчихсэн.

Бяцхан иргэд маань зуны гурван сард нар салхитай илүү нөхөрлөж, бөөн бөөн Д витамин хуримтлуулан ирэх өвлийг ханиад шуухитнаагүй, эрч хүчтэй давбал зүгээрсэн. Өнөөдөр хүүхдүүд төдийгүй томчууд хүртэл Д витамины дутагдалд орчихсон гэдэг судалгааг эмч нар гаргачихсан л байгаа. Гэтэл энэ улсад иргэдийн эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөөстэй. Мэргэжлийн хүмүүс судалгааг нь хийж өгөөд байхад ч огт тоож байгаа юм алга, эрхэм дарга нарт.

Үүний нэг тод жишээ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын бүс биш “Нарантуул”-ын нэг хэсэг буюу гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчид, илүү дутуу харсан доншуурчдын цуглардаг цэг болж байгаа явдал юм. Ийм орчинд хүүхэд хөгшид яаж тав тухтай салхилах вэ.

Ядаж л чанар, стандартын шаардлагад нийцсэн, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон зориулалтын тоглоом нэг ширхэг ч үгүй. Зөвхөн өнөө маргаашаа аргацааж, мөнгө олохын төлөө л улайрч буй хэдхэн хүний хэтэвчийг зузаалж байгаа нь тэгтлээ нууж хаацайлаад байхаар зүйл биш. Ийм л үед төр төмөр нүүрээ харуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ирээдүйн эздэд нь жинхэнэ утгаар нь зориулбал яасан юм бэ. Яахав, мөнгө санхүү нь хэцүү байж болно. Гэтэл үүнийг чинь шийдээд өгье. Хариуд нь үр хүүхдүүдээсээ болоод та нараас сохор ч зоос нэхэхгүй.

Харин ч өнөөдрийн бяцханууд байтугай хожим хойно ч тэдний үр ач нар тоглож наадах, салхилж зугаалах ая тухтай орчин, Монголын байтугай дэлхийн жишиг, чанар, стандартад нийцэх тоглоомын талбай байгуулаад өгье. Тэр ч байтугай хүрээлэн буй орчны арчилгаа тордолгоог нь хийж өгнө. Үүний тулд ганцхан хотын даргын гарын үсэг л хэрэгтэй гэж хэлээд байхад яасан юм ойлгодоггүй юм бэ.

Ингэснийхээ төлөө хотоос, улсаас нэг ч төгрөг авахгүй. Хувийн хэвшлийнхэн бүх зардалыг гаргая. Хожим нь хүүхдүүдээ агаар салхинд гарсны төлөө шийтгэж байгаа юм шиг “Тоглоомон дээр тоглосон” гэж ямар ч үнэ төлбөр нэхэхгүй гэдгээ цагаан дээр хараар бичээд олон нийтийн цахим сүлжээнд нийтлэн маш их дэмжлэг авчээ, “Гацуурт”-ын Л.Чинбат.

Даанч, долоо хоногийн өмнө гарсан энэхүү санал санаачлага иргэдийн дэмжлэгийг маш их авч байгаа ч эрх мэдэлтнээс газрын зөвшөөрөл гэгчийг хүлээн зөвшөөрүүлж, ганц гарын үсэг авч чадсангүй. Уг нь сонгуулийн амлалтаас ч илүү амттай, амьдралд ойрхон, үр өгөөжтэй ажил болно доо. Төр хийж чадахгүй зүйлээ хөрөнгө чинээтэй, сэтгэл зүрхтэй хүмүүс, хувийн хэвшлийнхнээр хийлгэж яагаад болдоггүй юм бэ. Тэгээд ч энэ Монгол Улсын газар шороог ирээдүйн эздээс нь юунд харамлав.  

Эх сурвалж: Mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Gazrin alband huseltee gargasan yum uu. Zugeerl fb-r shoudaad bgaayum uu?
2017-06-08
Зочин:
naad chinbat chini hudalch shuu dee zaamart tuul goliin hundiig hursuurni erguulj alt olj bayjaad nogoo tarij jujegleed l yavaad l baigaa

Khudlaa daa.Neg medekhed l uuriin bolgochikhood ochison bvkhnees mungu nekheed suuj baikh biz Bayachuud bashir argatai..Tedend itgeltgvi.
2017-06-08
Иргэн:
Сонгуулийн дараа болооч ээ. Нэр хүнд ээ унагааж дууслаа. Сонгууль болдгоороо болно амьдрал үргэлжилнэ. Битгий давхцаж тэнэгтээд бай. Овоо юм байх гэсэн бас нэг намын гар хөл болоо юу даа
2017-06-08
Зочин:
Ene bas l arai dendej bga humuuse ene mungutei huniig demjeed uguuch ee ???
2017-06-07
Зочин:
Ene bas l arai dendej bga humuuse ene mungutei huniig demjeed uguuch ee ???
2017-06-07
Зочин:
Enhboldod songuuliin handiv örgödöö, tegvel shiidnee ugui bol bolidoo
2017-06-07
zochin:
Neg hiisen yumiig bitgii ugui hj bai tsaash n ulam tordoj saihan bolgoh heregtei hiimeer bgaa bol oor gazar hiij bolno sh dee gazar mundsan bish
2017-06-07
Зочин:
Өгөөгүй гэж үү? Гэхдээ .... Баримт 1 Паркын газраас хэн худлаа хэлж хулгайлав. Голомт банк, С.Эрдэнэ, Наранхүү, -Орчин үеийн тоглоомын төв байгуулна. Баримт 2 Зайсангийн гүүрний зүүн өмнөх газрыг МСиЭс анх хүүхэд залуусын мото-картинг зам байгуулсан. Дараа нь Велла Виста болсон Баримт3 Зайсангийн гүүрний зүүн өмнөх газрыг МАН-ы БОХЯ сайд Барсболд ХААДС-ийн хөлбөмбөг, сагс, гар бөмбөгний нийтийн талбайг, хүрээлэн суудалтай нь нураагаад бассейн-сдорт амралтын оюутан залуусын төв барихаар болсон. Тууз хайчилсан. Одоо ДреймЛанд, Хатан туул хотхон, Баримт 4 Духд сургуулиудын, эмнэлэг, цэцэрлэгүүдийн стандарт талбайнууд хулгайлагдсан. Хэн хулгайлав?

улсаас 1 ч төгрөг гарахгүй гээд байхад ЭРГҮҮ ТЭНЭГҮҮД яагаад ангайгаад суугаад байгаа юм бол Эвсэл 60 тэрбумдаа нэмэр болгохоор ХАНДИВ нэртэй ХАХУУЛЬ авах гээд байгаа юм уу
2017-06-07
иргэн:
Батболдоо чи дүлий юмуу үгүй бол ичээд шоконд оровуу наад хүн чинь та нарын хийх ажлыг та нарын өмнөөс өөрийн хөрөнгөөр ард түмэндээ хөрөнгө оруулалт хийе гэж байгаа болохоос газарын наймаа хийе гэж гуйгаагүй байна ийм асуудлыг шийдэж чадахгүй бол зайгаа тавьж өг ичихгүй энэ хүнээс мөнгө нэхэж булайтав танай Сундуй бол нэхэж чадна ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө ЗА гэж дуугарах дуугарцгаая
2017-06-07
Зочин:
Ogooojeeee
2017-06-07
1:
Цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсгийг Чинбат тэргүүтэй зөв сэтгэлтэй хувийн хэвшлийхэнд гэрээгээр өгөөд, тохижуулаач. Хүүхдийн паркийн газарыг хэдэн луйварчид хувааж авдаг шиг юм болохоос нь өмнө юм хийлгэ. Эсвэл Саранчимэг гэлүү тэр нөхөр шиг нээг их өндөр такс тавьж ардын хүүхдүүдийг оруулахгүй бодлого бариад эхэлвэл яах юм. Тэгж байгаад ах дүүдээ газарыг нь хуваагаад өгнө шүү.
2017-06-07
зочин:
өгөхгүй тэр тусмаа хүүхэдэд зориулж юм хийнэ гэвэл бүүр өгөхгүй ЗА ,,,,,,,,,
2017-06-07
tdf:
ug ug
2017-06-07
зочин:
ЧИНБАТАД ГАЗАР ӨГЧИХӨӨЧ. СУ. БАТБОЛДОО??? ТА НАРААС БИШ ӨӨРӨӨСӨӨ МӨНГӨ ГАРГААД БАРЬЯ ГЭЖ БАЙНА. АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА. ГАЗАР ОЛГООЧ.
2017-06-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-07
зочин:
аргагүй шүү дээ Бидний дээр ямар Улсууд байгаа билээ дээ Сонгууль явуулсан нэртэй дээгүүр хуйвалдаад бүх юмыг өөрчилж орхино Залуучууд оюутнууд нь ямарч нийгмийн идэвхигүй хэдэн хөгшжүүл л Улс орныхоо төлөө гэсэн бодлоор хааяа даа нэг хашгичина тэрний нь тоохоо ч байсан ийм байхад яахав дээ
2017-06-07
яана да монгол маань:
Бүх юм нь бүтэхээ байж залуучууд нь харийн оронд бөгс гар 2оо үнэлэхийг илүүд үзсэн цөвүүн цаг яахийг аргагүй иржээ. Одоо дээрээс нь хар тамхи гэж бүүр аймшигтай тахал нөмөрлөө.Монголчуудыг гол нь бие биендээ итгэхийг нь болиулж хэнч юу ч ярьсан хяламхийдэг болгох харь орны санаа амжилттай хэрэгжтж өнөөдөр монгол хүн хүн биш болжээ. Уг нь Чинбат гээд хүүадийн парк барих нь битгтй хэл дэлхийн хэмжээний томоохон төсөл аль хэдийн хэрэгжүүлэн авч яваа мянга мяанган айл гэрийг хоол унтай байлгаж байгаа ажилч нэгэн юмсан Яанада хөөаий монголчууд минь дуусчээ дуусч
2017-06-07
Bolohgui shuuu:
Bolohgui
2017-06-07
Estoi hudlaa shuu:
Estoi hudlaa shuu..gazar ugch bolohgui balrana shuuuuuuuu
2017-06-07
111111:
Хүүхдийн паркруу үнэгүй ордоггүй, мөнгө төлдөг байсан... Даан ч олон талын хашааны булангаар мөнгө төлөхгүй ордог аргатай л байсан бх... Үнэгүй юм гэж байж болохгүйг Социализм том харуулсан ш дээ... Төлбөртэй, сайн юм хийх хэрэгтэй
2017-06-07
зочин:
ээ наад Хулгайчууд чинь өөрсөд нь юм унахгүй бол ашиггүй юмандаа тэр тусмаа хүүхэдэд зориулаад Май гээд өгөх улс мөн үү Хүүхэдэд харшилтай Төр шүү дээ Хамгийн сүүлийн жишээ Хүүхдийн мөнгийг янз бүрийн шалтаг хэлээд л хасаа биз дээ Наадуулд чинь зүгээр өгчихөд хайран санагдаад л байхгүй юу тэгээд ЮМ л хараад байгаа биз дээ Ойлгомжтой ш дээ
2017-06-07
zochin:
Bitgii og bolohgvi
2017-06-07
ОЙЛГОМЖТОЙ:
МАНАЙ ДАРГАНЦАРУУД ТЭГЭЭД НАДАД ЮУ УНАХ ЮМ ГЭХЭД НЬ ЮМЫГ НЬ ӨГӨХГҮЙ БОЛ ТЭГЭЭД Л УНАА ШҮҮ ДЭЭ ЯМАР Ч САНААЧЛАГА
2017-06-07
Зочин:
Хүүхдийн паркийг Диснэйлэнд болгоно гээд Эм Си Эс Голомт Баясгалан аваад өнөөдөр хүүхдүүд орж чадахгүй хашаа барьж зочид буудал болгосон. Чинбат бас л тэгж луйвардана. Соц үед хүүхдийн паркт хүүхдүүд үнэгүй орж Мангасын аманд тоглоод усанд сэлж төөрдөг байшинд тоглодог байсан. Харин одоо үнэгүй юм байхгүй. Үнэ төлөөд ч орж чадахгүй болгосон. Тэгэхээр Чинбатад битгий зөвшөөрөл өг.
2017-06-07
111111:
Хүүхдийн паркруу үнэгүй ордоггүй, мөнгө төлдөг байсан... Даан ч олон талын хашааны булангаар мөнгө төлөхгүй ордог аргатай л байсан бх... Үнэгүй юм гэж байж болохгүйг Социализм том харуулсан ш дээ... Төлбөртэй, сайн юм хийх хэрэгтэй
авилгач сундуй ундуй нар:
Ундуй сундуй нар манийн 200тэрбумыг бэлэн болгох гээд чинбатаас авилга авч байж зөвшөөрөл өгөх нь дээ.
2017-06-07
Зочин:
Батболд бол өгөхөд бэлэн, Ундуй л 60 тэрбумынхаа хэдийг нь Чинбатаас авахаа бодож суугаа байх
2017-06-07
irgen:
batbold dargaa ene zovshoorliig ogchihooch. barij baiguulaad tumen olnii huuhduudiig bayrluulna. uund ergelzehgui bn.
2017-06-07
buud shuud buud pzdag:
ER NI HARIUTSLAGA BHGUI IOS ZUIGUI HOGIIN PZDANUUDIIG TURIIN ALBANAAS ZAILHGUI BOL NAM BUUD HUUHDIIN PARKIIN GAZRIIG HEDEN TALAAS NI MERCHLEE ODOO HUN YUM HIIGEED UGUE GJ BN
2017-06-07