Шалгалтын материалд миний мэдэхгүй олон тоо байна

img

Гэрэл зургуудыг MPA.mn

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны, болон ҮСГ-ын  тайланг тус тус  хэлэлцлээ.  Дараагаар нь Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Өмнө нь энэ асуудлаар УИХ дахь бүлэг  завсарлага аваад байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан. Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн асуудлаар АН-ын бүлэг  дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байгаа.  Монголбанкинд хийсэн шалгалт нь Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд нь шууд халдсан байна. Мэргэжлийн бус алдаатай дүгнэлт гаргасан гэж АН-ын бүлэг үзэж байна.

 

Монголбанкны тусгай эрхээр олгогдсон дотоод эрх үүрэг мөнгөний бодлогод оролцсон нь хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Дүгнэлтийг өөрсдийн үзэмжээр гаргасан. Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцохдоо шүүхийн шинжтэй тогтоол оруулж ирсэн. Монголбанкны Ерөнхийлөгчид арга хэмжээ авахдаа “улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэж шүүхийн дүгнэлт оруулж ирсэн, эрээ цээргүй ялын тогтоол байгаа учир бид хатуу байр сууриа илэрхийлнэ.  Тиймээс энэ тогтоолыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж байна хэмээлээ.

 

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ажлын хэсгийн шалгалтын зорилго юу байсан юм бэ?”  асуув.

 

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

 

-Монголбанкны Ерөнхийлөгч нэр бүхий 14 аж ахуйн нэгжид 124 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргасан. Ажлын хэсэг 2012-2016 оны Монголбанкны үйл ажиллагааг шалгах үүрэгтэй. Нийтдээ 10 гаруй зүйл заалтаар шалгалт явуулсан. Хууль зөрчиж үү гэдгийг шалгасан гэсэн хариулт өгсөн юм.

 

Монголбанк аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй арилжааны банкуудтай гэрээ байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар 3 их наядын своп зээлийн алдагдалтай аж. 2016 онд 1.6 их наяд төгрөгийн алдагдалд орж байжээ. Энэ нь зээлийн хүүгийн алдагдал гэнэ. 400 тэрбум төгрөгийн алдагдал нь валютын ханшийн алдагдал гэнэ.  Гишүүн Д.Дамба-Очир:

 

-Зээл аваад өгөөгүй байгаа байгууллагуудыг нэрлэх хэрэгтэй. Нууцлах шаардлагагүй гэсэн юм. Үүнд Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

 

-Байгууллагын нууц нэрээр олон мэдээллээ нууцалсан. Байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтгасан. Хууль бус журам баталсан байсан. Үүний цаана 75 мэдээллийг нууцалсан байсан юм. 45 зөрчилтэй аж ахуйн нэгж байгаа. Үүнийг олон нийтэд ил болгоно гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-МАН үүнийг улстөржүүлж байна. Өнөөдрийн бүх хэвлэлд МАН-ын төлбөртэй нийтлэл гарсан.  Монголбанк бол төрийн бодлого явагддаг. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалыг их хэмжээний мөнг шамшигдуулсан гэж шүүхэд өг гэсэн хатгалга явуулаад байна. Нэг хүнийг ялласан тогтоол хэдэн удаа гаргах юм бэ? Энэ банк хамтын удирдлагатай явж байсан. Өнөөдөр Б.Жавхланг дуугүй байгааг би ойлгож байна. Монголбанкаар өөрөөр нь Ерөнхийлөгчийг нь яллуулах гэж байна. Яагаад бид ОУВС-гийн бага хүүтэй долларын төлөө явчихаад  дотоодын компаниудаа яллах гээд байна. Энэ тогтоолыг хэн, яах гэж боловсруулсан бэ?

 

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

 

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулсан.   2012-2016 оны Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх зорилготой ажлын хэсэг.  Н.Баяртсайханаар Н.Золжаргалыг яллуулах гэсэн зүйлгүй. Шалгаад үзэхэд хохирогч нь Монголбанк.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хохирогч нь Монголбанк юм бол өөрсдөө хууль хяналтын байгууллагадаа хандана биз. Хуулийн ямар заалтыг зөрчсөнийг гаргах хэрэгтэй. Үүнийг улстөржихгүйгээр ярих хэрэгтэй. Нууц гээд байгаа зүйлээ ил болгох хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг яаж хийснийг би асуугаад байгаа юм. Аль нэг намын дэмжлэгтэй аж ахуйн нэгж л тендэр, зээл авдаг.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ ямар нэг хариуцлага хүлээлгэхийн тулд хүлээлгэж болохгүй. Монголбанкны хүмүүс болзошгүй алдагдал гэж тайлбар хийж байна. Ийм бодитой биш зүйл дээр хариуцлага ярих гэж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Өмнө УИХ-ын үед Зөвлөлийн зарчмаар хуралдаад шийдээрэй гэж Ерөнхийлөгчид үүрэг өгсөн байж магадгүй. Гэхдээ яг тийм байж чадаагүй шүү. Төвбанкны Ерөнхийлөгч өөрийн эрх үүргийн хүрээнд гурван Ерөнхийлөгчийнхөө чиг үүргийг тогтоож өгдөг. Би дотоод асуудал буюу IT хариуцсан чиг үүргийг хүлээж байсан. Шалгалтын материалд миний мэдэхгүй олон тоо байна. 3.1 их наяд төгрөгийн алдагдлын 1.7 их наяд нь 2016 онд бий болсон. Үүнийг задлаад харахаар 2016 оны эхний 6 сард болсон гэрээ хэлэлцээрүүдтэй холбоотой юм байна. Үүнийг л бодит уу, бодит бус уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
HUUL ZORCHOOGUI BOL DARAAGIINHIIG BOD
2017-06-07
МАН:
МАнай намд хувьсгалч Улан хамгаалагч атааархуу Их Холын Том ШУНАЛТАЙ Аюурсайхан гэж АЮУЛБаАтар ГААРЧ ирж байнаа.. Дандаа л эсэргууцэж нураасан амнаас нь оодтэй уг унадаггуй хогийн Чацага царайтай пизда оодлохгуй
2017-06-07
Аюурсайхан пизда:
Аюурсайхан Гэж Улан хамгаалагч МАН д их гай чирэхнэээ, Энэ их ШАНТААЖ УЗЭН ядалт ихтэй Хувьсгалч шуналтай хун юм Байна. Их шудрага царайтай юм байнга яриад л эсэргууцээд л.. Ажил хийхгуй бухнийг мэдэгч юмаа
2017-06-07
MAH kommunistuud:
Сонгуулийн шоу хийж хучээр аж хуйн нэгжуудийг Дарамталж МОНГО салагах, Сонгогчидыг тооорогдууулэх зуйл хийж байна
2017-06-07
зочин:
Банкны нууц нэрээр ард түмнээс нууж иддэг аргаа АН болих цаг болжээ. Эрдэнэбат, Нарантуяа нар АН-ыг хамгаалахаар УИХ-д сууж байгаа юм уу? хууль, төрд тогтоох шударга ёсыг гэсэн ажлыг эсэргүүцэхээр сууж байгаа юм уу? Золжаргал Монгол банкны мөнгөөр тансаглаж буй мэдээ өнгөрсөн 4 жилд гарсаар байхад Эрдэнэбат УИХ-ын хуралд юугаа хийж байсан юм. Жүжгээ болимоор юм
2017-06-07
зочин:
мэргэжлийн бус ажлын хэсэг Мэргэжлийн бус алдаатай дүгнэлт гаргасан гэж байна даа
2017-06-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-07
Зочин:
Энэ Эрдэнэтбат юу гэж гоншигноод байгаа юм бэ. Монгол банкинд байсан 4 млрд доллар сархинд хийсэн үү хийссэн. гаднаас зээлсэн бүх доллар байхгүй болсон уу байхгүй болсон Ийм хариуцлагаггүй зүйл хийсэн Золжаргал Түүнийг хянах З. Энхболд нарыг шоронд хийхгүй тэгээд яах юм.шагнах юм уу. Солонгост 2 жил ажилласан хүн байртай болж байхад монгол ажилласан хүн өрөнд 20-30 жилийн өрөнд орж байна . энэ чинь ариун явдал уу
2017-06-07
Зочин:
Халдашгүй байдал гэдэг нь улс орныг дампуурулж сүйрүүлж болно гэсэн үгүй. З. Энхболдтой бас хаиуцлага тооцохох ёстой.. Арай хэтэрчээ. Яаж ийм их мөнгө хэвлэж улсын валютыг ховх сороо вэ. Бид эцсийн дүндээ өмнө Со нараас доогуур байсан бол энэ ханшны зөрүү үгээгүй болгсонон. Ямар Зимбабаеби биш. Маш хатуу хариуцлага тооц. Энэ их долларын зарим нь З. Энхболд Золжаргал Бат үүл нарын корманд оффшорт байгаа
2017-06-07