Осол гаргаад хэргийн газраас явганаар зугтжээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хархорин” худалдааны төвийн автобусны буудал орчимд өнөөдөр 08.00 цагийн орчимд осол гарчээ.
Тодруулбал, “Accent” маркийн автомашины жолооч, “Приус 20” маркийн автомашиныг мөргөж, ослын улмаас “Приус 20” автомашин онхолдсон байна. Осол гарах үед ойр хавьд байсан иргэд “Аccent” машины жолооч туслах замаас хурд хэтрүүлэн орж,“Приус” машиныг мөргөсөн. Улмаар жолооч нь хэргийн газраас явганаар зугтсан болохыг хэлж байлаа.
“Приус 20” маркийн автомашинд бага насны хүүхэд зорчиж явсан байна. Хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ