Боловсролын салбар хэзээ сайдтай болох вэ

img

 

БСШУСЯ эзэнгүй, гэтэл салбарт нь ид ажил бужигнаж байна. Элсэлтийн шалгалт, сургууль төгсөгчдийн асуудал гээд өдийд өндийх завгүй болдог оргил үе нь. Энэ хаврын тухайд  бол хөл, толгой нь мэдэгдэхгүй газар  болж хувираад  байна. Ерөнхий сайд  хариуцлага тооцож байна гээд салбарын сайдыг нь огцруулсан. Мэдээж Ж.Батсуурь сайдад алдаа, оноо байсан л байх. Гэхдээ сонгуулийн өмнө түүнийг огцруулсан нь байгаа оносон гэхээс илүү 65 суудал авсан том нам хариуцлага ярьдаг, тооцдог  гэдгээ  харуулах гэсэн шоу хийлээ гэж харагдаад байгаа.

 

Салбарын сайдгүй болсон ч дэд сайд байгаа тохиолдолд  боловсролын асуудал тэгтлээ унахгүй байх боломжтой. Гэтэл БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ баталсан. Хэдийгээр Ё.Отгонбаяр дэд сайд АНУ явах хүртлээ Монголд байх ч нэгэнт томилолт өвөртөлсөн хүн тэнд очоод хийх ажлаа л эртнээс төлөвлөж, бэлт­гэхээс илүү гарч боловс­ролын салбарт тэгтлээ анхаарна гэдэг юу л бол. Тэгээд ч буцах хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд хэлэлцдэг. Эцэст нь Монголын боловсролын салбар эгзэгтэй үед эзэнгүй болчихоод байгаа нь хамгийн гол асуудал. Энэ салбар хэзээ сайд, дэд сайдтай болох вэ?

 

Ер нь бол УИХ-д 65 суудал авсан том нам, эрх баригч  улс төрийн хүчинд ганц сайдыг томилох бол ганцхан өдрийн л ажил. Тэр тусмаа өөрсдийн хүссэн зүйлийг гэрлийн хурдаар шийдвэрлэдэг, эрх баригч нам Монголын боловсролын салбарыг тогтвортой байлгахад анхаараасай. Хүүхэд, за­луус ирээдүйгээ шийддэг эмзэг торгон энэ л үед ирээ­дүйтэй, зөв шийдвэр гаргаасай гэсэн хүлээлт байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Наймаа хэзээ таарна тэр цагт л сайдтай болох байхдаа.Одоо бол мөнгө бага гэдэг үед ээ л байгаа бол уу
2017-06-08
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-08