Стефано Пиолигийн шинэ ажил

img

 

Өнгөрсөн 5-р сарын 9нд Италийн Интер Милан багийн дасгалжуулагчийн ажлаас халагдсан Стефано Пиоли шинэ ажилтай болжээ. Түүнийг Сери А лигийн өөр нэгэн баг Фиорентина ерөнхий дасгалжуулагчаараа авчээ. Талууд 2 жилийн гэрээг үзэглэсэн байна.

 

51 настай Итали мэргэжилтний хувьд тамирчин ахуйдаа Фиорентина багт байсан юм. Тэрбээр 1989-1995 оны хооронд тус багт тоглож 154 тоглолтод оролцсон байдаг.

 

Португал дасгалжуулагч Пауло Соузагын оронд очиж байгаа Пиоли өнгөрсөн оны 11-р сард Интер Милан багийн ерөнхий дасгалжуулагч болсон ч Сери А лигийн улирал дуусахаас ердөө 3 тойргийн өмнө ажлаасаа халагдаж байсан юм. 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ