Фрэд Хойбэрг ажлаасаа халагдаж болзошгүй

img

 

Хоёр дахь улирлаа дуусгаад удаагүй байгаа Фрэд Хойбэрг дасгалжуулагч ажлаасаа халагдаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. Чикаго Буллс багийн хяналтаа алдсан гэдгээ энэ улиралд хангалттай харуулаад байсан дээр нь нэмэгдээд Жимми Батлэрийг Чикаго багийнхаа ойрын ирээдүйн гол тулгуур баганаар сонгосон гэдгээ зарласан нь энэ яриаг үнэний ортой болгож байна. Улирлын дундуур Жимми Батлэр, Дүэйн Вэйд, Ражон Рондо зэрэг тоглогчдыг хамарсан томоохон маргаан гарах үед Хойбэрг дасгалжуулагч Рондогийн үзэл бодлыг дэмжиж Жимми Батлэрийг сэлгээнээс тоглуулж байсан нь энэ хоёр эрхмийг таагүй харилцаатайг илтгэнэ.

 

Тэгвэл түүнийг Охаио мужийн их сургууль дасгалжуулагчаар ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжжээ. Тус сургууль нь энэ долоо хоногт Тад Матта хэмээх дасгалжуулагчаасаа хоёр яс салсан юм. Харин Фрэд Хойбэргийн хувьд НБА-д багийн жолоо атгахаасаа өмнө Айво мужийн их сургуулийг дасгалжуулж байсан намтартай билээ.

 

Б. Энх-Амгалан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ