Нэг л шил архи уусан, нэг мэдсэн машин мөргөчихөж

img

Согтуу жолоочийн тоо буурахгүй байна. Өнгөрсөн өдөр л гэхэд /2017.06.07/ цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 32 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

 

Өдөрт 50-60 согтуу жолооч саатуулагдсан гэх албан мэдээ өглөө бүр гардаг тул 32 гэдэг бараг хэвийн үзэгдэл мэт санагдах болж. Гэвч энэ байдаг л зүйл хэмээн өөгшүүлэх зүйл огт биш. Согтуу хүн үнэндээ машин жолоодох биш, техникт жолоодуулж яваагаа ухамсарлах хэрэгтэй юм.

 

 

Өнөөдөр өглөө /2017.06.08/ 05.00 цагийн орчимд СХД-ийн нутаг Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч ... нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius-20 маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас “Приус 20” автомашин онхолдсон байна.

 

Хамгийн хачирхалтай нь мөргөсөн машины зорчигчид гэмтсэн эсэхийг ч шалгахгүй зөрчил гаргасан автомашины жолооч явганаар зугтсан байв. Гэмт этгээдийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж 09.00 цагийн орчимд гэрээс нь баривчилжээ.

 

Осол гаргасан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлсэн байна. Тэрбээр “Согтуугаар машин барьж явж байгаад автомашинтай мөргөлдчихөөд гэртээ харьчихсан байна лээ. Машинтай мөргөлдсөнөө санадаггүй ээ. Тэгсэн камераас харсан би  мөн байна. Тухайн үед яагаад ослын газрыг орхиод явснаа бас санадаггүй. Осол гаргасан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Гэтэл согтуу солиороод л зугтчихсан бололтой” хэмээн сонсоход бэрх зүйл ярьж зогсоно.

 

 

Хэл яриа нь хэдий нь өөрийг нь согтуу гэдгийг нотлоод байтал “Би өчигдөр орой найзтайгаа нэг л шил архи уусан” хэмээн амиа “хоохойлох” оролдлого хийх аж.  /Бичлэгийг ЭНД  дарж үзнэ үү/

 

Тэгтэл энэ согтуу жолоочид мөргүүлсэн “Приус 20” маркийн автомашинд бага насны хүүхдүүд зорчиж явсан байх юм. Гэмгүй жаахан хүүхдүүд энэ мэтчилэн зам тээврийн ослын хохирогч болсоор байна. 2017 оны эхний таван сард 72 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж, 25 хүүхэд ослын улмаас амь нас хохирсон харамсалтай мэдээ бий.

 

Тавхан сарын хугацаанд 25 хүүхэд хорвоог орхино гэдэг харамсалтай. Уусан л бол бүү жолооны ард суу гэдэг үгийг албаныхан улиг болтол захидаг. Томчуудын үг авдаггүйн хар гайгаар олон хүүхэд согтуу жолоочийн балгаар хорвоог орхиж байгааг үгүйсгэхгүй.

 

Жолооч гэдэг автомашин жолооддог хүн бүрийг хэлэхгүй. Аливаа саад бэрхшээл тохиолдсон ямар ч нөхцөлд машинаа тэр дор нь зогсоож чаддаг хүнийг хэлдэг гэж жолооны багш хэлж байсан нь чихэнд “хонх” шиг уяатай явдаг юм. Үнэхээр автомашин бол тоглоом биш. Согтуу солиорч яваад осол гаргах биш, сонор сэрэмжтэй, соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.  

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Прусс ямарч явж байж болно. Хурд хэтрүүлсэн бол тэрэндээ л хариуцлага хүлээнэ. Харин согтуугаар жолоо барина гэдэг бол байж болохгүй зүйл. Ял нь хөнгөдөөд байна. Санаатайгаар хүний амь нас и эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан гэж маш хатуу хууль гаргамаар бгаа юмаа. Тэгэхгүй бол нэг иймэрхүү дүнхүү малнууд ийм юмаа яриад л зогсож байх болно. Тэр дор коммент бичсэн оркуулын сэтгэгдэлийг уншдаа. Прусс рүү л чичэлсэн маягтай. Өөрсдөө бас согтуу туудаг л байхгүй юу.
2017-06-09
irgen:
Zamiin tsagdaa nar ene drift xiideg maiga duguitai buduun yandantai garuudad arga xemjee awaach ee shono untuulaxgui baxiraad laitaim be
2017-06-08
Зочин:
Согтуугаар жолоо барина гэдэг түмэн буруу. Бичлэгийг нь үзлээ. Харин энэ тохиолдолд Приус20 машины жолооч зогсоох арга хэмжээ авалгүй Аксентийг очоод мөргөж байгаа харагдаад байх юм. Согтуу жолоочийг өмөөрөх гэсэн юм биш шүү. Гэхдээ автомашин жолоодож чаддаг хүн чаддаггүй хүн гэж бас байнаа байна.
2017-06-08
Зочин:
ногоон гэрлээр 3-р эгнээгээр зүгээр л явж байна шдээ. Өөрөө бас ийм аксенттэй гар байна лдаа бас
2017-06-08
Зочин:
huduunii haltaruudiig hotoos zailuul
2017-06-08
Зочин:
Chi muu erguu shees min. Erguu har psda bna sht chi bur
2017-06-08
зочин:
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарын арван хурууг нь зүгээр тасалж хая. бусдад нь сургамж болог.
2017-06-08
Зочин:
Ямбий пүрүс хурд хэтэрүүлээд өөрөө очоод мөгөсөн байна шдээ
2017-06-08
Зочин:
ногоон гэрлээр 3-р эгнээгээр зүгээр л явж байна шдээ. Өөрөө бас ийм аксенттэй гар байна лдаа бас
Зочин:
Chi muu erguu shees min. Erguu har psda bna sht chi bur
Zochin:
Tsagdaa ajilaa hiij chadahgyi bna, toruuli baga uchraas
2017-06-08