Голден Стэйт Уорриорс 15:0

img

НБА-ын аваргын цувралын гурав дахь тоглолт Күйкэн Лоанс Арина ордонд өнөөдөр болж өндөрлөлөө.

 

 

Энэ тоглолтод 118:113 гэсэн онооны харьцаатайгаар талбайн зочид болох Уорриорс хожил байгуулав. Ингэснээр энэ плэй оффт тэд 15:0 буюу төгс амжилттай явж байна. Тэдэнд аваргын цомыг өргөх болон НБА-ын түүхэн дэх хамгийн шилдэг баг гэж нэрлэгдэхэд ердөө ганцхан хожил л үлдлээ.

 

Плэй оффт хамгийн төгс амжилтыг эзэмшдэг баг нь 2000-2001 оны Лэйкэрс. Тэд 15:1 гэсэн амжилттайгаар нэгэн плэй оффыг өндөрлүүлж байсан юм.

 

Харин энэ жил Кэвин Дурантыг эгнээндээ нэгтгэсэн “Алтан мужийн дайчид”, тэр дундаа Кэвин Дурант энэ багт яах гэж ирснээ плэй оффын турш хангалттай харуулж байна. Оклахома Сити Тандэрийн од байсан Кэвин Дурант энэ шигшээ цувралд бүгдэд нь 30 буюу түүнээс дээш оноог авч байна. Лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байсан түүний хувьд хэрвээ энэ чигээрээ аварга болвол авч үзээгүй хоёр шагналаа “бөөндөх” боломжтой болж байгаа юм.

 

Шигшээ цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч, НБА-ын аварга гэсэн хоёр тодотголыг өөрийн замналдаа нэмэрлэж мөн 16:0 гэсэн амжилттайгаар хасагдах шатаа дуусгасан багийн лидер байсан гэдэг яриа түүнийг үеийн үед дагахад ердөө ганцхан хожил л үлдлээ.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cs:
Pisda CLE hojood uguuch dee
2017-06-08
sdfsdfdf:
odoo udiid hursen yum chn shuud l 160 ruu dairah heregtei. Nodningiin hariugaa avah heregtei.
2017-06-08