Герман нохойн үзэсгэлэн, тэмцээний бүртгэл өнөөдөр дуусна

Монголын Герман Хоньч Нохойн Холбооноос гуравдах жилдээ монголд байгаа герман хоньч нохдын дунд үзэсгэлэн тэмцээнийг зохиохоор болоод байгаа билээ. Тэгвэл уг тэмцээний бүртгэл өнөөдөр 20:00 цагаас албан ёсоор дуусах юм байна. Бүртгэлийн хураамж 30000 төгрөг, үслэг ноход 15.000 төгрөг гэнэ.
Нохой нь хүний дотны анд, хот манадаг байхаа болиод сургуультай нохой, тулааны нохой гэх мэт нэр дагаварыг өмнөө авдаг болсон билээ. Энэ нь сүүлдээ тэжээвэр амьтын дундах тэмцээн уралдаанууд ихээр зохиогдох болсноор байнгын дасгал сургуулилт хийх, бэлдэх зэргээр мэргэжлийн спортын түвшинд хөгжсөөр байгаа юм. Монголд ч гэсэн тэжээвэр амьтдыг, тэр дундаа нохойг хайрладаг олон хүн бий. Тэд нэгэн зорилгын доор нэгдээд ийнхүү гуравдах жилдээ нохойн үзэсгэлэн, тэмцээнийг зохиож байгаа юм байна.
Уг тэмцээн нь:
13:00 Нээлт
-24-аас дээш сартай эр нохойн хөөн барилт
-24-аас дээш сартай эм нохойн хөөн барилт
-3-6 сартай гөлгөн эм нохойн шалгаруулалт
-3-6 сартай гөлгөн эр нохойн шалгаруулалт
-6-9 сартай гөлгөн эм нохойн шалгаруулалт
-6-9 сартай гөлгөн эр нохойн шалгаруулалт
-9-12 сартай залуу эм нохойн шалгаруулалт
-9-12 сартай залуу эр нохойн шалгаруулалт
-Үслэг нохдын ангилал
-12-18 сартай залуу эм нохойн шалгаруулалт
-12-18 сартай залуу эр нохойн шалгаруулалт
-18-24 сартай идэр насны эм нохойн шалгаруулалт
-18-24 сартай идэр насны эр нохойн шалгаруулалт
-24-с дээш сартай насанд хүрсэн эм нохойн шалгаруулалт
-24-с дээш сартай насанд хүрсэн эр нохойн шалгаруулалт
Шагнал гардуулах ёслол
21:00 Хаалт. гэсэн хуваарийн дагуу Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд явагдана.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ