Нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлнэ

img

 

МУИС-ийн дугуй танхимд

 

9.00-17.00 цагийн хооронд: Монгол Хятадын харилцааг манай улсын Зүүн Хойт Азийн бүс нутаг дахь ашиг сонирхлын хүрээнд тодорхойлох эрдэм шинжилгээний хурал болно.

 

 MN-Мэдээллийн төвд

 

11.00 Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.

 

14.00 Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны Соёлын форумын захирал Арнолд Обермэйэр, Гетё соёлын төв буюу GMUB төслийн удирдагч Мартин Зенкер, “Жазз Лаб” хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандхай нар оролцоно.

 

Баянхошуу руу салдаг замын баруун талын МТ шатахуун түгээх станцын баруун талд

 

“ТОСК-999” төслийн  эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол болно. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцно. Холбоо барих утас 91994422

 

“Өргөө амаржих газарт (Хуучнаар 1 дүгээр төрөх) дээр

 

12.00 цагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид өөрсдийн хонхны баяр зардлаа танан, тус амаржих газарт шаардлагатай байсан 4 сая төгрөгийн каваляцийн аппарат болон 3.5 сая төгрөгийн үнийн дүнтэй эхо аппаратыг гардуулан хандивлана. Утас: 99978878

 

/Амгалан, Цагдаагийн академийн орчим/ "Жунсон" ХХК-ны барилгын гадна талбайд

 

14.00 цагт "Зохистой хөдөлмөр-2017" сарын аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах талаар үзүүлэх сургалт зохион байгуулна. Сургалтын үеэр барилгын салбарт гарч буй ослын тоо, шалтгаан нөхцөл, мэргэжлийн байгууллагын авсан арга хэмжээ, дүгнэлт, барилга угсралтын үед баримтлах хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, анхааруулах, сэрэмжлүүлэх сэдвийн мэдээ бэлтгэх боломжтой. Холбогдох утас 91887887, 99903066

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ