“ТОСК-999” төслийн хүрээнд 848 айлын хотхон барина

img

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол өнөөдөр /2017.06.09/ болно.

 

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцох аж.

 

“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх аж.  Нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм байна. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллах ажээ.

 

“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ингээд өдийг хүртэл хувийн хэвшлийнхний нуруун дээр өндийж овоо дүр төрхөө олоод байсан барилгын салбар бүрмөсөн нуран унажээ. Булшны нүхийг малтагч нь төр засаг.
2017-06-10
Зочин:
бариагүй байсан бол хэнийгээ харж суухуу
2017-06-09
bi:
xaxax humuus neeree. Buh duuregt zereg barih hun huch, hurungu mungu bn uu? Des daraataigaar barina biz dee yaj ch bodson. Ulsdaa bish, zovhon duuregtee harj jalga dovnii uzel gargahaa bolimoor yum. Bi SHD amidardaggui, tehdee ulsad, UB-d maani neg ch gesen ailiig oron suutstai bolgoj buid ni talarhaj bn.
2017-06-09
зочин:
СХД барьж бусад дүүргүүд хараад сууж байх уу.
2017-06-09
Зочин:
бариагүй байсан бол хэнийгээ харж суухуу
irgen:
Энэ үнэхээр сайхан төсөл баригдах юм байна лээ. Ирэх жилээс эхлээд ашиглалтанд орж эхэлнэ гэсэн. Манайхан мэдээллээ бүрэн авч байж муулж бай л даа. Юун сонгууль, их бүтээн байгуулалт явагдах гэж байхад. Бүрэн цутгамал мөртөө үнэ нь маш боломжийн, олон хүнийг орон сууцаар хангах төсөл байсан. СХД-т маш олон хүн амьдарч, ажиллаж байгаа шүү дээ. Та бүхний бүтээн байгуулалтад өндөр амжилт хүсье.
2017-06-09
po:
ub hot.toi uyldaa algaa hytadaas mongo awaad hotiin tow chingeltei sunbaatart ded butets bosgood denjiin 1000 7buudal hurtel oron suutsjuilna gd bhd l shal oor gazar baishin barina gd yvj bhin songuuliin PR 2020bodogdood bhimuu taanuus
2017-06-09
Зочин:
za baga kb ttai oronsuuts barisan i deerdee neex tom xend cn xer ggyi tom abs hsig uym baricnaad nogoodoxod ni xzvn oroxgyi orox cnadbar cn baixgyi hsde
2017-06-09