Мансууруулах бодистой тэмцэх асуудлыг хэлэлцэнэ

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь" сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд 09.00 цагт эхэлнэ.
Энэхүү чуулганыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж буй юм.
Хэлэлцүүлэгт УИХ, түүний харьяа байгууллага, Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ГХЯ, БСШУСЯ, УДШ, ТЕГ, ШШГЕГ, ХСИС, ГЕГ, МХЕГ, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ