Мэмфис Депайгийн шинэ гутал

img

 

Нидерландын хөлбөмбөгчин Мэмфис Депай, АНУ-ын спорт хувцасы үйлдвэрлэгч “Under Armour” компанитай хамтран ажилладаг. Иймээс тус компаниас гаргасан шинэ загваруудыг хамгийн түрүүнд өмсдөг хүмүүсийн нэг нь Нидерланд довтлогч юм. Тэгвэл өчигдөр М.Депай шигшээ багийнхаа бэлтгэл дээр  шинэ загварын гутал өмсчээ.

 

Зах зээлд танилцуулагдаагүй, олноор үйлдвэрлэж эхлээгүй байгаа энэ загвар нь “Under Armour – Spotlight” цувралын шинэ загвар бөгөөд хар, цайвар ногоон өнгүүдийг нэгтгэсэн нь тун содон харагдуулж байна. Энэхүү загварын нээлт ирэх намар болсны дараа хийц, загварын онцлог, хэдэн өнгөний сонголттой зэрэг нь ил болох юм. 

 

Английн Манчестер Юнайтед багт санасан амжилтаа гаргаж чадалгүй, Францын Лион багт очсон Мемфис Депай энэ зун шигшээ багтаа дуудагдаад байгаа. Тэрбээр энэ долоо хоногт болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцох юм. 

 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ