Килиан Мбаппэ багтаа үлдэхээр шийдлээ

Энэ зуны наймааны зах зээлд Килиан Мбаппэ гэх залуу хамгийн эрэлттэй байгаа гэхэд болно. Түүний араас Арсенал, Реал Мадрид зэрэг том багууд хөөцөлдөж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Арсеналын босс Арсен Венгэр Францад очиж уулзсан гэх мэдээлэл ч байгаа.
Тэгвэл залуу довтлогчийн хувьд Монакод дор хаяж дахин нэг улирал тоглохоор шийдсэн байна. Энэ талаар “Лэ Парисиэн” сонин мэдэгдлээ. Мбаппэгийн хувьд энэ шийдвэрээ баталгаажуулахын тулд багийн удирдлагуудтай ойрын өдрүүдэд уулзахаар болж байгаа юм. Тоглогчийн талаас тавих болзол нь ДАШТ-тэй холбоотойгоор ямар нэгэн тоглох минут болон тоглох хэмнэлдээ өөрчлөлт оруулахгүй байхыг хүсч байгаа гэнэ.
Гэхдээ 2019 оныг хүртэл үргэлжлэх түүний шинэ гэрээний үеэр Реал Мадрид түүнийг зээллэгээр аван тоглуулах боломжтой юм.
Мбаппэ нь 2016-2017 оны улиралд Монакко багтайгаа лигийн болон цомын тэмцээнүүдэд 44 тоглолтод хамт байж 26 гоолыг оруулсан одоо 18 настай залуу авьяастан билээ.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ