Топ гучаас нэг нь хасагдлаа

img

 

Энэ жилийн драфтын нэгдүгээр тойргоор 22-30-р сонголтын хооронд сонгогдоно гэгдэж байсан Францын залуу тоглогч Жонатан Жанн марфаны синдром гэх генетикийн өвчлөлийн улмаас НБА дахь замналаа хойшлуулахаар болж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "түүний энэхүү өвчин нь зүрхэнд нь нөлөөлсөн учраас эмчилгээ зайлшгүй шаардлагатай" гэжээ.  Өнгөрөгч тавдугаар сард болсон драфт ангийн цугларалтын үеэр энэ талаар илэрсэн гэсэн яриа байна.

 

218 см өндөртэй, алд урттай Францы залуугийн хувьд Рүди Гобэртой харьцуулагдаж байсан билээ. 19 настай залуу өнгөрсөн улирал Францын лигтээ 11.3 оноо, 12.1 самбар, 2.4 хаалтыг дунджилсан юм.

 

Өмнө нь 2014 онд Азаиа Аустин хэмээх тоглогч Марфаны синдромын улмаас НБА-д тоглож чадаагүй драфтын үеэр лиг өөрөө түүнийг сонгож байсан билээ. Гэхдээ удаан хугацааны дараа буюу 2016 оны өвлийн сүүл сард тэрээр дахин сагсан бөмбөг тоглох боломжтой болсноо зарлаж Евро лигийн нэгэн багтай гэрээ байгуулж чадсан.  

 

Б. Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ