Тьерри Нэвил Италийн раллиг тэргүүлж байна

Раллигийн ДАШТ-ий ээлжит гараа Итали улсад өнөөдөр эхэллээ. Сардиния аралд гурван өдөр үргэлжлэх тус уралдаан 19 үе шаттайгаар 312 км зайд болох юм. Тэгвэл Италийн Раллигийн эхний шат 2 км зайд болоход Хьюндэй багийн Бельги нисгэгч Тьерри Нэвил тэргүүлжээ.
Тэрээр 2 минут 01.8 секундын амжилтаар хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол араас Эстонийн Отт Танак, Испанийн Дани Сордо нар бичигдлээ. Эдгээр тамирчныг ердөө 0.2 секундын хугацаа зааглаж байна.
Харин Дэлхийн аварга Франц нисгэгч Себастьен Ожье тэргүүлэгчээс 0.9 секундын зөрүүтэй 6-р байранд явж байгаа бол түүний өмнө Их Британийн Эльфрин Эванс, Австрийн Хэйден Паддон нар оржээ.
Энэ цаг мөчид үргэлжилж байгаа Италийн раллигийн эхний өдөр нийт 9 шатны уралдаан болж, тамирчид 125.4 км зайг туулах юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ