Түймрийг хугацаа алдалгүй унтраахыг үүрэгдэв

img

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Ой хээрийн түймэртэй тэмцэх шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлыг дүүргийн засаг даргын нэгдүгээр орлогч дарга бөгөөд Онцгой комиссын орлогч дарга Г.Батсайхан удирдан явуулав.  Тус дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Д.Даваасүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн 9 гишүүний санал дүгнэлтийг авч дүүргийн засаг даргын захирамжаар дараах ажлыг зохион байгуулахаар боллоо.

 

 2017 оны 07 дугаар сарын 11 өдрийг хүртэл ногоон бүсэд зорчих, аялал зугаалга зохион байгуулах хөдөлгөөнийг түр хязгаарлах, шаардлагатай тохиолдолд хэлтэс албад, аж ахуйн нэгж байгууллагаас хүн хүч ажиллуулж ой хээрийн түймрийг хугацаа алдалгүй унтраах арга хэмжээг авч ажиллах үүрэг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дарга юу ч гэж хэлж яаж ч үүрэгдэж болно, Гагцхүү тухайн Түймэрийн голомт дээр ажиллаж байгаа иргэд Онцгой байдлынханы ажиллах нөхцөлийн сайн хангаж багаж тeхник хөдөлмөр хамгааллын тал дээр сайн анхаарахгүй байж хий худлаа ҮҮРЭГДЭХ юм бол яаж ТҮЙМЭРЭЭ хурдан унтараана гээд явж байхав дээ
2017-06-11