Г.Мандахнаран ДАШТ-ний эрхээ өвөртөллөө

img

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорлоо.

 

Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс бямба гаригт Спортын төв ордны “А” зааланд, ням гаригт “АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.

 

Эрэгтэйчүүд:

 

  • 57 кг-д гавьяат тамирчин гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд),

 

  • 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи),

 

  • 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа,

 

  • 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар),

 

  • 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),

 

  • 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),

 

  • 97 кг-д ОУХМ Ө.Батзул,

 

  • 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч),

 

Эмэгтэйчүүд:

 

  • 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд),

 

  • 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс),

 

  • 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин),

 

  • 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс),

 

  • 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин),

 

  • 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),

 

  • 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд),

 

  • 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болж, ирэх намар Францын нийслэлийг зорих эрхээ өвөртөллөө.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ямартай ч байсан баяр хүргэе.уг нь мундаг бөх.харин тамирчин хүн бэлтгэлээ хийгээд л амжилтандаа анхаарах хэрэгтэй л дээ.Мандах болохоор ховв хэрүүл хор 3 т дэндүү дуртай болоод байгаа үүнийгээ л больчих
2017-06-12
Huga:
Hogiin davgadorjid daruulahgui chadlaaraa yavaa zaluu shu.pamperstai teneg enenii hajuud delhiid hen ch bish
2017-06-12