Канадын гараанд Луис Хамилтон түрүүллээ

img

 

Формула нэгийн уралдаанд Луис Хамилтон тэргүүлэгч Сэбастиан Вителтэй ойртож ирлээ. Өчигдөр болсон Канадын Гран Прид түрүүлснээр хоёр тамирчны өрсөлдөөн ширүүсч байна. Гарааны эхнээс тэргүүллийг авсан Хамилтон энэ эрчээ хадгалж явсаар Канадын Гран Прид ээлжит түрүүгээ авсан юм.

 

Гарааны нэгдүгээр тойрог үргэлжилж байхад Вителийн машины урд хэсэгт гэмтэл гарч тооцоолоогүй байдлаар питсопт /багийн засварын баг/ орж тусламж авах болсноор Хамилтонд боломж гарч ирсэн юм.

 

Гэхдээ Герман нисгэгч Вител сүүлийн тойрог хүртэл гайхалтай нэхэлт гүйцэтгэж дөрөвдүгээр байраар тус гарааг төгсгөж чадсан юм. Харин түүний өмнө буюу хоёр, гуравдугаар байруудад Хамилтоны хамтрагч Валтери Ботас болон Рэд Булл багийн нисгэгч Даниэл Рикардо нар орлоо.

 

Энэ түрүүгийнхээ талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа“ Би яг энд арван жилийн өмнө анхныхаа түрүүг авч байлаа. Харин энэ долоо хоногт тэр амжилтаа давсандаа баяртай байна” хэмээн Хамилтон хэлжээ.

 

Долоон гараа уралдааны дараах байдлаар тэргүүлэгчдийн хүснэгтийг Хамилтон, Вител нар тус бүр гурван түрүүтэй хэдий ч 12 онооны илүүгээр Герман нисгэгч Вител тэргүүлж байна. Харин тэдний араас Ботас гуравдугаар байранд, Кими Райконнэн дөрөвдүгээрт бичигдэж байна.

 

Б. Энх- Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ