Тээш хадгалах, тээвэрлэх шинэ үйлчилгээ нэвтэрлээ

img

Гэрэл зургийг mpa.mn

 

Автотээврийн үндэсний төвөөс дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг эхлүүлээд  байна.            

 

Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэхээрээ энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК хамтран “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж байна. Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд ачаа тээшээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ий салбар болон авто буудлын ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгнө. Мөн 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой.

 

Ингэснээр иргэдийн ачаа тээш “Монгол шуудан” ХК-ийн Улаанбаатар хот дахь 23, орон нутагт 365 салбараар дамжин Монгол улсын бүх сум сууринд шуурхай, найдвартай хүрэх юм.

 

Энэ үйлчилгээг Сонгинохайрхан автобуудал /Драгон төв/ болон баруун аймгийн автотээврийн төвүүдэд нэвтрүүлжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хувийн тээшээ удаан хугацаагаар хадгалуулж болох газар байна уу?
2017-07-20