Өсвөрийн УАШТ үргэлжилж байна

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөрөөс эхэлсэн байна. Тэмцээн 11 нас болон 13 насны ангиллаар зохиогдож байгаа юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс нас насны ангилалд улсын аварга шалгаруулах тэмцээнээ жил бүр зохион байгуулдаг билээ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт ахмад хөлбөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Харин энэ долоо хоногт өсвөрийн хөлбөмбөгчидийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ жил 11 насны ангилалд 27 баг оролцож байгаа бол 13 насны ангилалд 30 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн тэмцээн 20-ыг хүртэл үргэлжлэх юм байна.
Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус олширч байгаа. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ хөлбөмбөгийн спортоор хичээллүүлэх сонирхол ч их болсон. Өсвөр залуучуудын багийн амжилт ч сайн байгааг футзалын АШТэмцээнд шилдэг найман багийн нэгээр нэрлэгдсэнээс харж болно.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ