Хандивлагчдын зохицуулах уулзалт болно

09.00 цагт: ХХААХҮЯ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран "Хандивлагчдын зохицуулах уулзалт"-ыг зохион байгуулна. Уулзалт Блю Скай зочид буудлын III давхарт болно.
9.30 цагт: Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган болно.
11.00 цагт: Өдрийн сонины мэдээллийн төвд Хөвсгөл аймгаас тодорсон Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залахтай холбогдуулан зохион байгуулж буй номын арга хэмжээний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР ШУ-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн Ерөнхий захирал, ЭМ технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин 100 хувийн цэвэр байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдар болон бусад өвчнийг эрт үед нь оношлох, анагаах ухааны эмчилгээний шинэ технологийн талаар мэдээлэл хийнэ
11.00 цагт: 2017 оны 5 дугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.
11:30 цагт: Төрийн ордны визит танхимд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны харьяа улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба /Росреестр/-тай санамж бичиг байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ