Рүди Гэй чөлөөт агент боллоо

img

 

Довтлогч Рүди Гэй багаас хамааралгүй чөлөөт агент боллоо. Тэрбээр өөрийн мэдэлд байсан 14.3 сая ам.долларын жилийн гэрээгээ цуцалснаар Сакрэмэнто Кингс болон Гэй нар саллаа.

 

Нэгдүгээр сард ахилесийн шөрмөсөндөө гэмтэл авч талбайг орхисон Рүди Гэй олон жилийн гэрээ хүсч байгаа нь ойлгомжтой. Өдгөө 30 настай довтлогчийн хувьд энэ жил том гэрээ байгуулах сүүлийн боломж нь байж болох юм. Ямартай ч түүний гаргасан энэ үйлдэл маш эрсдэлтэй үйлдэл байлаа. Амжилт нь уруудах болсон тоглогчийг чөлөөт агентын зах зээл дээр сонирхох, хүссэн гэрээг нь үзэглэх баг олдох эсэх нь таамаглахад бэрх асуудал юм.

 

Б. Энх- Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ