Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна

img

 
 
Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голынсав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, аялал жуулчлалынсайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцалнахэмээсэн. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь байгаль орчны доройтол, усны хомсдлыг бий болгож, нийслэлчүүд тэр дундаа Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгоны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөөрбайсныг зогсоох арга хэмжээ газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа.
 
ШӨНӨ БҮР 70-80 МАШИН ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА
 
 
Карьерын компаниуд Хан-Уул дүүргийн XIII хорооны газар нутагт олонх нь байдаг. Хориглосон шийдвэр гараххүртэл нийт 70 гаруй лицензтэй компани Туул голын сав газраас хайрга олборлож байсан. Манай сурвалжлах багХан-Уул дүүргийн XIII хороог өнгөрсөн бямба гаригийн 02:00 цагийн үед зорилоо. Хорооны иргэд карьеруудшөнийн цагаар ажиллаж байгааг ээлжээр хянаж, шаардлага тавьдаг юм байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр постонд гарч байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хотын захирагч С.Батболд нарын хориглосон шийдвэрээс гадна Хан-Уулдүүргийн Засаг дарга хүнд даацын автомашинаар тээвэр хийхийг хориглосон захирамжийг гарга­жээ. Цагдаа нарэнэ захирамжийн хэрэгжүү­лэхээр зургаан албан хаагч ээлжээр ажилладаг болжээ. Биднийг карьер руу ойртох үед “Тэгш плант”-ынх гэж нэрлэгддэг зам дээр 30 орчим хүнд даацын машин замын хоёр талаар цувран зогссон байв. Хот руу орох чиглэлд хайрга ачсан машин олонх нь. Шөнө бүр хүнд даацын 70-80 машин хайрга зөөвөрлөдөг юмбайна.
 
ХАЙРГА ЗӨӨСӨН ЖОЛООЧ 8000 ТӨГРӨГӨӨР Л ТОРГУУЛДАГ
 
Жолооч нар хулгайн зам гаргачихсан. Технологийн замаар яваад Өлзийтийн айлууд дундуур яваад морь тарладагмалчдын урдуур гарч ирээд буцаж хот руу явахдаа “Тэгш плант”-ын замаар тээвэр хийдэг болсныг постонд гарч буйХан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн байцаагч, ахмад Ш.Баянзул ярилаа. Тэрээр бас “Карьер ажиллахгүй болтээврийн хэрэгсэл орж ирэхгүй. Бурууг жолооч нарт өгөх үү, карьерийнханд өгөх үү гэдгээ мэдэхгүй байна. Шөнөбүр 70-80 орчим машин эргэлддэг. Өнөөдөр цөөхөн байна. Одоогоор 25 орчим машин зогсоочихсон байна. Жолооч нарыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-д зааснаар Засаг даргын захирамж зөрчсөн гээд 8000 төгрөгөөр торгодог. Түүнээс цааш бол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс рүү шилжүүлж, хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Засаг даргынзахирамжид тээвэрлэлт хийхийг хориглоно гэсэн заалт байгаа учраас цагдаагийн байгууллагаас тээвэрлэлтэд лхяналт тавих боломжтой” гэлээ.
 
Д.Төмөрхуяг: 3-4 КАРЬЕР БАЙНГА АЖИЛЛАЖ БАЙГАА
 
Хяналтын постоос цааш холгүйхэн яваад шороон замын хоёрталаар энд тэнд гэрэл ёлтойж харагдав. Карьерууд ажиллаж байгаань тэр. Хориглосон шийдвэр гарснаас хойш 3-4 карьер тогтмолажилладаг болсон гэнэ. Тэд бүгд зөвшөөрөлгүй компаниуд болохыг XIII хорооны иргэн Д.Төмөрхуяг хэлж байв. Энд олон жил хайрга, дайрга олборлож, байнгын шороо тоосон дунд амьдрах аргагүйболсноос хорооны иргэд нэгдээд “Шинэ суурьшил эрүүл аюулгүйорчин” төрийн бус байгууллага байгуулан тэмцэж эхэлжээ. Хотынөмнөх даргын үед тэд тэмцсээр хүнд даацын машинууд явдаг голзамын хоёр км орчим хэсгийг хатуу хучилттай болгуулжээ. Гэвч хоёржилийн дотор тээврийн машинууд явсаар хатуу хучилттай шинэ замнь эвдэрч энхэл, донхол, шороон замаас ялгарахааргүй болжээ. Төдудалгүй замын баруун талын карьераас нэг машин гарч гэрлээунтраан зам бууруулан давхив. Хорооны иргэд тэднийг хаагуур, ямар замаар явахыг сайн мэдэх учир мөдхөн араас нь гүйцэж очлоо. Хово машины тэвшнээс дээш хагас метр орчим өндөрт хайрга ачсаннь стандарт зөрчсөн нь илт. Бүр үндсэн тэвшин дээрээ дахин тэвш гагнаад ийнхүү ачжээ. Угтаа ачаатай болдээгүүрээ хучлагатай явах ёстой. Жолооч залуу бүхээгнийхээ хаалгыг түгжээд, цонхоо хаав. Ямар нэгэн тайлбархэлэхийг хүсээгүй бололтой. Удтал шалгаасны эцэст цонхоо үл ялиг нээн “Хөх шугам компаниас зам анги руухайрга тээвэрлэж явна. Та бүхэн хүний амьдралыг бодох хэрэгтэй” гэх мэтээр өөрийгөө хамгаалахыг оролдов. Хайрга олборлохыг хориглосон тухай дуулаагүй гэнэ. Мэдээж түүний тайлбар худлаа болохыг нутгийн иргэд хэлжбайв. Тэд “Зам ангиуд шөнийн цагаар тээвэр хийхгүй. Төрийн байгууллага өдрийн цагаар л ажиллана. “Хөх шугам” компаниас хайрга авсан гэдэг нь ч худлаа. Тэднийх буугаад удаж байгаа. Өөр карьераас авчихаад бусад руу чихэжбайгаа юм” гэцгээв.
 
Дуучин С.Вандан: ХАЙРЫН ТУХАЙ ДУУЛЖ ЯВСНААС БИШ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ДУУЛААГҮЙ
 
Төд удалгүй хотын чиглэлээс дахин нэг машин ирж яваа нь харагдав. Замын зүүн талын карьер руу явж орлоо. Дуучин С.Вандангийн мэдлийн карьер юм байна. Нэлээд хэдэн минутын дараа карьерийн ковш асч явж орсонхово-д хайрга ачиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн бид нутгийнхантай явж очлоо. Ковшийн жолооч тоосон шинжгүй хайргаачсаар хово-г мөдхөн дүүргэчихэв. Зураг хөрөг дараад байгааг харсан хүнд даацын машины жолооч нэг бүсгүйнхамт бууж ирээд уурсаж гарлаа. “Олон машин энд тэндээс ачиж байгаа, ганцхан бид биш. Та нар тэднийгсурвалжлахгүйгээр заавал биднийг ингэх шаардлагагүй. Тэгээд ч хүнд даацын машин шөнийн цагаар тээвэр хийхболомжтой. Тиймээс л тээвэр хийж байна. Хайрга олборлохыг хориглосныг мэдээгүй” хэмээн жолооч залуууурлангуй ярилаа. Тэд бас л стандартаас хэтрүүлж хайргаа ачаад, хучлагагүйгээр явж одлоо.
 
Залуу, бүсгүй хоёрын хайрга ачсан карьер Туул голын амин цутгал болсон Бөхөгийн голоос 100 метр хүрэхгүй зайдбайрлаж байна. Гавьяат жүжигчин, дуучин С.Ванданг байгаль орчноо доройтуулж Туулын сав газарт карьеражиллуулж байгааг буруушаасан иргэд уулзахад “Хэдэн хүүхэд, амьдралаа авч явахын тулд ингэж байна. Бихайрын тухай дуу дуулж явснаас биш газар нутгийн тухай дуулаагүй” хэмээн аархсан тухай XIII хорооны иргэнГ.Отгонбаатар ярилаа. С.Вандангийн карьер гурван жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Туул голын сав газарт, Бөхөгийн голоос хэдхэн метр зайд байрлаж байгаа хэрнээ хориглосон шийдвэрийг үл тоон ийнхүү шөнө болгонтээвэр хийдэг юм байна.
 
Г.Отгонбаатар: МАЛ БЭЛЧЭЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ, ТАРИАХИЙЛГЭДЭГ БОЛСОН
 
XIII хорооны орчмын хөрсийг карьерууд эвдэж гүйцжээ. Карьеруудруу орох зам өдөр бүр өөрчлөгддөг, тэд шөнө болгон ажилладагучраас өглөө харахад шинэ талбай ухчихсан байдаг тухай иргэдбухимдаж байлаа. Түүнээс үүдэн мал байнга ухсан нүхэнд унажгэмтдэг, зарим нь үхдэг аж. Биднийг замчилсан Г.Отгонбаатар гэхэдхэдхэн жилийн өмнө энэ карьеруудад есхөн настай хүүгээ алдсанэмгэнэлт явдлыг амссан нэгэн юм байна. Түүнээс хойш байгальорчноо хамгаалж, дахин олон хүүхэд, хүн эрсдэхээс сэргийлжтэмцэж эхэлжээ. Карьер байнга ажилладгаас агаарт байнгынтоосжилттой. Энэ нь тэр орчмын айл өрхүүд амьдрахад хүндрэлтэйбайдгийг иргэд хэлж байна. Мал гэхэд тоосонд дарагдсан өвсидсэнээс харшил, хордлого авч тариа хийлгэдэг болсон. Малынбэлчээр газар ч үгүй болсон тухай тэрээр ярив.
 
Ийнхүү биднийг тус карьер дээр саатах зуур хэд, хэдэн хүнд даацынмашин төв замаас гарч гэрлээ унтраан бусад карьерууд руу явж орсоор байв. Ийм маягаар тэд шөнө бүр 70, 80-уулаа болж нийслэл рүү хайрга тээвэрлэсээр байна.
 
Усны тухай хуулиар голын сав газар, үндсэн цутгал болсон хэсэгт ашигт малтмал олборлох хориотой. Урт нэртэйхуульд гол нуурын усны урсац бүрэлдэх эх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Түүнээсгадна Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Эдгээр хууль, салбарын сайд, Хотын дарга, дүүргийн Засаг даргын хориглосон ч карьерууд шөнөөр ажиллаж хулгайгаар хайрга, дайрга зөөсөөр байна.
 
Б.ЭНХЗАЯА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash muu survaljlaga:
KKK B.ENHZAYA HUDLAA SHAAHAA BOLIO CHI UURUU HARSAN L BH NAAD ZAMIIN 2 TALIIN MASHINUUD CHINBUUNUURUU TSAGDAAD MUNGUU UGUUD NOGOON GERLEER YAVDAG BHGUI YU TERII NI BICHEECH DEE
2017-06-13