Шөнийн гудамжийг буулгаагүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон энэ сарын 9-нд гудамжны нээлтийг хийсэн. Гэвч тус гудамжийг Сөүлийн хотын захиргаанаас ирүүлсэн шаардлагын дагуу эргүүлэн буулгаж байгаа тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна.

 

Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтнээс тодруулахад “Сөүлийн хотын захиргаанаас шаардлага ирүүлээгүй. Мөн шөнийн гудамжийг буулгаж, шинээр дахин тохижуулж байгаа асуудал байхгүй” хэмээлээ. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гудамжны нээлтэд оролцохдоо хэлсэн үгэндээ гудамжны тохижилт бүрэн дуусаагүй. Цаашид шат дараатайгаар тохижилтийн ажлыг гүйцэтгэж дэлхийн жишигт нийцсэн шөнийн гудамж болгоно гэдгийг хэлж байсан. Гудамжийг буулгаж байгаа бус тохижилтийн ажил дуусаагүй байгаа тул ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Удахгүй болох улсын баяр наадмаас өмнө эдгээр тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн ажлын 80 гаруй хувь нь хийгдээд явж байна. Наадам гэхэд бүрэн дуусах боломжтой гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн хэллээ.

 

Албан бус эх сурвалж гүйцэтгэгч компани гудамжны тохижилтын ажлыг дутуу гүйцэтгэсэн тул компанийг сольж, дахин тохижилт заслын ажлыг гүйцэтгэх болсон тухай мэдээлсэн. Энэ талаар мэргэжилтэн “Гүйцэтгэлийн ажлыг хийхээр олон компани төслөө танилцуулсан. Шаардлага хангаагүй хувийн компаниуд өөрийн хөрөнгөөр  тохижуулснаа буулгасан. Түүнээс татварын мөнгийг үр ашиггүй зарцуулсан зүйл байхгүй” хэмээлээ.

 

Нийслэлийн гудамжийг бий болгоход 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан. Энэхүү хөрөнгөөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

 

Гэвч шөнийн гудамж иргэд, залуусийн сэтгэлд нийцээгүй гэдгийг олон нийтийн цахим сүлжээгээр “хөвөрч” байгаа сэтгэгдэл, мэдээллүүдээс харж болно. Таалагдсан таалагдаагүй 1.5 тэрбумаар гудамж “боссон”. Гэвч “буулгаж байна” гэх мэдээллүүд бас л олон нийтэд таалагдсангүй. Гэхдээ энэ нь худал мэдээлэл болохыг албаны хүн хэллээ.

 

Тун удахгүй тохижилтийн ажил бүрэн дуусч, дэлхийн жишигт нийцсэн шөнийн гудамжаар бид таавар алхана гэдэгт итгэж, хүлээх л үлдлээ.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yagaani gudamj
2017-06-14
Зочин:
Шөнийн гудамж ч гэх шиг Хотын захирагчийн алба нэртэй хэдэн улсууд хувийнхнаас мөнгө хахууль авч байгаа арга Өөр юу ч биш. Мангар намын маанагуудаас олигтой юу ч гарахгүй
2017-06-14
Zochin:
Tatvar tulugchdiin munguur hiihee bolio. Huviinhan uursduu hiisen, hiij bgaa.
2017-06-13
Зочин:
Шөнийн гудамж их гоё байсан, дахиад очмоор байна !
2017-06-13
zochin:
Ali inch garsan ijilhen hogjohgvi yg adilhan shoniin gudamj gvvr hoertoi ijilhen ym bolno manai mongolchuud ih taiban ymda
2017-06-13
Зочин:
Үхсэн баасных нь шөний гудамж сдаа буулгавал таарна
2017-06-13
Лочин:
БатҮүлийн усан ориглуур БАТБОЛДЫН шөнийн гудамж 2 яг адил Батболдынхон ньилүү хорлонтой оршин суугчдын амаглан тайванг алдсан чихний хэнгэрэг хаглах шахам счанга хөгжимнүүд нь хог хаягдлаар дүүрэн б сон бна МАНхан АНыг хэлэлтгүй мөнгө хулгайлхаа. боль
2017-06-13
МАНы луйварчид:
Тийм зах шонийн гудам чинь казинотой худалдааны гудамжтай цогц МОНГОО УР газарыг хэлдэг юм,, Тэрнээс гудманд Чацага алдаад шонийн олгосон гэрлийн хажуугаар явахаар Шонийн гудам болдоггуй юм
2017-06-13
Онигоо:
Хэдэн ламп Лондон зоогоод шонийн гудамж болдоггуй юмшууу,, ТэнэгМалнуудааа
2017-06-13
zochin:
шөнийн гудамж гэж даржин юм хийж эргэн тойрны айл иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, тэр гудамжийг архичдын үүр, ил задгай жорлон болгохоо боливол таарна. Өчнөөн айл иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж автомашины түгжрэл, машины сигналдах чимээ, цагдаагийн шүгэл, хэт чанга хөгжим, утгаа алдсан архидалт зугаа цэнгэлэээ болиосой. үр ашиггүй зүйлд тэрбум төгрөг зарцуулж байхаар цэцэрлэг сургууль баривал яасан юм бэ
2017-06-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-13