ДОХ-ын шинэ тохиолдол илэрч, вирус тээгч 237 болов

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний 5 сард 22108 болж, өмнөх оны мөн үеэс 23033 (51.0%)-аар буурчээ. Үүнд улаан бурхнаар өвчлөгчид 27346 (99.9%)-гаар, вирүст хепатитаар өвчлөгчид 33 (13.5%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 210 (10.5%)-аар, трихомониазаар өвчлөгчид 128 (6.1%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин салхин цэцгээр өвчлөгчид 2545 (75.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 330 (60.2%)-аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1411(46.1%)-ээр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 34 (5.5%)-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 64 (3.4%)-өөр өссөн байна.
Улаанбаатар хотод 2017 оны 5 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 237 болсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ