Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 12.0 хувиар буурчээ

Улсын хэмжээгээр 2017 оны эхний 5 сард 11022 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1459 (11.7%)-өөр буурчээ.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 41 (11.2%)-ээр өсөж, харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 57 (3.8%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 69 (2.9%), бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 205 (22.8%)-аар буурсан байна. Мөн 18, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 55 болж, өмнөх оны мөн үеэс 9 (14.1%)-өөр буурчээ.
Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 5 сард 4411 хүн гэмтэж, 407 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 235 (5.1%)-аар буурч, харин нас барсан хүн 51 (14.3%)-ээр нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 604 (3.6%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 8841 (53.4%) нь эмэгтэйчүүд байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 570 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 78 (12.0%)-аар буурсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ