Буцалтгүй тусламжаар барих сургуулийн шавийг тавина
2017-06-14

 

"Блю скай" цамхагийн "Даймонд" танхимд

 

09.00 цагт Хууль зүйн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх "Хуульчдын форум-2017" эхэлнэ. Утас: 98066116

 

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд

 

10:00-12:30 цагийн хооронд Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол болно. Холбогдох утас: 9902-8994

 

Сүхбаатарын талбайд

 

11.00 цагт Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ийн нээлт болно.

 

25-р хороо Зүүн салааны 170-р цэцэрлэгийн хашаанд

 

11:30 цагт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар СХД-ийн 25,26 дугаар хороонд тус бүр 920 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ийн барилгын шав тавих ёслол болно.

 

АСЕМ Велла Цогцолборт хүрээлэнд

 

14:00-16:30 цагт Европын холбооны "Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэх үзүүлэх" төслийн хаалтын арга хэмжээ болно. Холбогдох утас:99650498

 

Элчингийн гудамж Японы ЭСЯ-ны өөдөөс харсан 2 давхар бор байшин

 

15:00-19:00 цагийн хооронд Шинэ замнал ТББ-ын Зүймэл гар урлалын төв нь Туркын элчин сайдын яамтай болон Боливи улсын Jalsuri гар урлалын сангийн захирал дизайнер Daniela elsa хамтран Монгол ,Боливи улсын хамтарсан үзэсгэлэн гаргана.  Холбоо барих утас: 91116730

Shuud.mn
Сонин хачин