ЭЕШ-аа өгөхөөр явсан хүүхдүүд осолджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр явах замдаа зам тээврийн осолд өртжээ.
Осол өнгөрсөн шөнө /2017.06.13/ гарсан бөгөөд ослын улмаас автомашины жолооч болон зорчиж явсан гурван хүүхэд нас барсан гэх албан бус мэдээ байна.
Мөн осолд өртсөн хүүхдүүд ЭЕШ-аа өгөхөөр Дорноговь аймгийн Сайншанд хот руу таксигаар явж байсан гэж албан бус эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ