Ландтай залуус түймэр унтраахад тусалжээ
2017-06-14

 

Mongolian Land Criuser авто клубын залуус нэгдэж, Богд ууланд гарсан түймрийг унтраахад Онцгой байдлын алба хаагчдад туслалцаа үзүүлжээ.

 

Түймрийг унтраахаар гал унтраагчид 20 литрийн канесртаар  гар аргаар ус зөөвөрлөж байсан аж. Харин “/landcruiserownersmongolia/ клубын залуус Чингисийн хүрээ амралтын газар байрлах ус зөөх цэг буюу штабаас 2 км-ийн зайд байрлах галын голомт руу туулах чадвар сайтай автомашинаар усыг зөөж, түймэр унтраахад тусалжээ.

 

Нийт үймэр унтрахаад ашиглах 2.3 тонн усыг галын голомтод нь хүргэж өгч, 100 гаруй литр уух ус ундаа болон хоол хүнсний ажиллаж буй гурван бүлэг аврагчид хүргэж өгсөн байна. 

 

Тус клубын залуус өмнөх онд мөн Онцгой байдлын алба хаагчдад туслалцаа үзүүлж,  цасан шуурганаар Төв аймгийн Зуун мод сум, Айдсын даваа, Биокомбинат чиглэлд машинтайгаа цасанд боогдсон иргэдийг осгож, амь насаа алдах аюулаас аварч байсан.

 

Мөн тун саяхан хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аянд нэгдэж 2.1 сая төгрөг хандивласан юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ӨНГӨРСӨН.ЖИЛИЙН ИХ ЦАС,ЗУДНААР Ч ГЭСЭН ОБГ-ынханд ИХ ТУСАЛСАН ЗАЛУУС ШҮҮ.САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЧИНЬ ЗӨВӨӨ ЗАЛУУСАА.АМЖИЛТ АМЖИЛТ.АМЖИЛТ...
2017-06-16
Иргэд:
Эх орон,газар шороондоо маш.хайртай, хүнлэг сайхан залуустаа талархаж баяр хүргэё!
2017-06-16
Зочин:
Saihan buyantai ajil hiideg humuus yumaa. bugded ni ajliin ondor amjilt husiy.
2017-06-15
алтай:
залуусаар бахархаж байна төв аймгийн мөнгөнморьт суманд асч байгаа түймэрийг сайн дураараа унтраах залуус байна уу
2017-06-15
Byrhan mini:
Nulims garch bn.Tm sh dee,Mongol hyn iim saihan setgeltei uhaantai..Dandaa heryyl yryy ynshaad byr gynhyyrchij ee bid.Yamar saihan mendee ve yasan mundag enerengyi setgeltei zalyy ve zondoo ih Bayarlalaa..Byr heleh hamag sain yg maani bagadaad bn...
2017-06-14
Зочин:
ene zaluust turiin alba bolon ih hurliihanii 1 ödöriin shathuuniig ög, turgen ba gal komand, ontsgoi baidliin albanaas busdiihaniig
2017-06-14
Зочин:
Монголын сайхан залуус минь. Олигтойхон төртэй бол ч...
2017-06-14
IRGEN:
SAINZALUUS
2017-06-14
Зочин:
ямар нинжин эх орон ч сэтгэлгээтэй мундаг залуус бэ баярлалаа та нарт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе амжилт хүсье үнэхээр сайхан мэдээ байна дахин дахин баяр хүргэе
2017-06-14
Иргэн:
Сайхан сэтгэлтэй залууст баярлалаа. Алтан шар зам нь өлзийтэй байг.
2017-06-14
Зочин:
баярлалаа.
2017-06-14