Улиасны унгирал харшил хөдөлгөдөггүй

img

Нийслэлийн гудамж талбайгаар улиасны унгирал буюу  цагаан хөвөн хийссээр байна.

 

 

 

Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг гэсэн үг. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг аж. Нийслэлийн хот тохижилтийн газраас хоёр жилийн өмнөөс улиасны ногоон үр буюу молцог нь задрах гэж байх үед зургадугаар сард ишээр нь хайчилж авдаг болсон. Үүний үр дүнд Улаанбаатарт хийсэх цагаан хөвөнгийн 80-90 хувийг  механик аргаар багасгадаг болсон тухай албаны хүн хэлсэн. Гэвч зургадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг аж.

 

Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгирал их гардаг байна. Улиас модноос цагаан хөвөн ялгарах нь нэг сар орчим үргэлжилнэ. Хавар, намар эр улиас нь эм модондоо тоос хүртээж энэ нь биологийнхоо явцаар нахиа хөөн задарч, үрээ салхиар тарааж эхэлснээс ийнхүү цагаан хөвөн шиг зүйл ялгардаг ажээ.

 

Улиасны унгирал харшил үүсгэдэг гэж яриа бий.

 

 

Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй гэдгийг тогтоосон. Харшил нь хамгийн түрүүнд сэтгэхүйтэй холбоотой бөгөөд улиасны цагаан хөвөнгөөр өдөөгдөөд шарилж, лууль гарсны дараагаар тоосонцроос нь хүмүүс жинхэнэ утгаар нь харшилдаг. Улиасны цагаан хөвөнгөөр харшил хөдөлдөг гэж ойлгож болохгүй гэдгийг эмч нар зөвлөдөг.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ