Рассэл Вэстбрүүк хамгийн үнэ цэнэтэй тоглогч боллоо

Хуучин багийн анд Кэвин Дурант нь шигшээ цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон бол Рассэл Вэстбрүүк ч бас хамгийн үнэ цэнэтэй тоглогч боллоо. Гэхдээ лигийн хүрээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч биш, “Шаактин э Фүүл” шоу нэвтрүүлгийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон байна. Түүний өрсөлдөгчид нь Маркус Смарт, Заза Пачуля, Дуайт Ховард нар байсан юм. Харин эдгээр гурван тоглогчдоос илүү үзэгчдийг хөгжөөсөн хүн нь трипл даблын машин Рассэл Вэстбрүүк болж байна. Тэрээр нэгдүгээр сарын 18-нд болсон Голдэн Стэйт Уорриорсын эсрэг тоглолтын үеэр илүү алхалтыг хэтрүүлсэн нь ийнхүү түүнийг шоуны хамгийн үнэ цэнэтэй нэгэн болголоо.
Лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчын шагнал зургаан сарын хорин зургаанд тодрох хуваарьтай байгаа билээ. Рассэл Вэстбрүүкийн хувьд энэ шагналыг авах хамгийн өндөр магадлалтай хоёр эрхмийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Хэрвээ энэ шагналыг авч гэмээнэ лигийн МВП болон Шактин э Фүүл шоуны МВП гэсэн хоёр шагналыг нэг улиралд авсан анхны бөгөөд цорын ганц тамирчин болох юм.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ