Фанатуудын дарамт хөтлөгчийг айлгажээ

img

 

Английн хамгийн алдартай хөлбөмбөгийн нэвтрүүлгүүдийн тоонд “The Countdown”, “Friday Night Football” багтдаг. Энэ нэвтрүүлгүүдийг хөтлөн явуулдаг бүсгүйг Рэйчил Райли гэдэг бөгөөд Их Британи даяар нэрд гарсан нэгэн юм.

 

Энэ жил 31 нас хүрч байгаа тэрбээр саяхан хөтлөгчийн ажлаа хийхгүй болсноо зарласан байна. Энэ нь хөлбөмбөгийн дэмжигчдээс ирэх дарамт шахалттай шууд холбоотой бөгөөд өнгөрсөн онд Тоттэнхэм клубын нэгэн дэмжигч түүнийг олон нийтийн хэрэгсэлээр доромжилж, заналхийлсэн нь түүнд нэлээд хүнд туссан байна.

 

Рэйчел Райли Их Британийн таван өөр телевизийн сувагт ажиллаж, зөвхөн спортын сэдвээр хийгддэг 7 өөр шоу нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан юм.

 

Г.Баяраа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Try:
Saihan hvvhen ym
2017-06-15