Замналдаа нэг ч ялагдаагүй байгаа мэргэжлийн боксчин

Флойд Мэйвэйдэр ЮүЭфСи-ийн аварга Конор МакГрэгортой тулалдах өвөрмөц тулааны тов гарчээ. Тэд наймдугаар сарын хорин зургаанд Лас Вегаст тулалдахаар болжээ. Дөнгөж саяхан хоёр тулаанч энэ тулааныг эцэслэн зөвшөөрснөөрдэлхийн хамгийн өвөрмөц тулаан баталгаажлаа.
ЮүЭфСи-ийн босс Дана Уайтаас авсан мэдээллээр Лас Вегас дахь Ти-Мобайл Арина ордонд 70 кг-ийн жингийн ангилал тулаан явагдахаар болсон байна.Невадагийн тамирчдын хороо дөнгөж хэдхэн цагийн өмнө Конор МакГрэгорын боксын тулаанд оролцох эсэхийг шийдэх зөвшөөрлийг баталгаажуулж, үнэмлэхийг нь хүчин төгөлдөр болгосон байна.
Тулааны гол сурталчилгааны багаар Мэйвэдрийн баг ажиллах гэнэ. Мэйвэдрийн хувьд өөрийн замналдаа 49 тулаан гүйцэтгэж, нэг ч ялагдаагүйгээр 2015 онд ширэн бээлий, мишокноос хөндийрөөд байсан юм. Гэхдээ сэтгүүлчдийн мэдээллэж байгаагаар одоо болох гэж буй энэ тулаан 100 сая долларын шагналын сантай учраас Мэйвэйдэр зөвшөөрсөн гэнэ. Хэрвээ тэр энэ тулаанд ялвал 50-0 гэсэн үнэмлэхүй амжилттай болж түүхэнд тавин тулаанд ганц ч ялагдаагүй гэсэн сүрдэм амжилт түүнийг дагах болон. 49 болон 50 гэдэг хоёр тоо ганцын зөрүүтэй боловч маш их ялгаатай сонсогдож байгаад тулааны гол утга учир оршиж байх шиг.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ