Жрү болон Жастин Холидэй нар цуг тоглох уу?

img

 

НБА-ын ах дүүсийн нэг болох Холидэйн ах дүүс нэг багт цуг тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан. Тэд хоёулаа 7 сарын нэгэнд багаас хамааралгүй чөлөөт агэнт болох юм. Тэгвэл тэднийг хоёуланг нь авах хамгийн өндөр магадлалтай баг нь Даллас Маварекс гэж Спортс Иллүстрэйтэд сайтын сэтгүүлч Жэйк Фишэр бичжээ.

 

Уялдаа холбоог нэгтгэн үзвэл тэд хоёулаа чөлөөт агэнт болно, замналдаа хамт тоголж үзээгүй ах дүүс нэг багт хамт тоглох хүсэлтэй. Харин Даллас Маварекс Дэрон Виллиамсыг алдсанаас хойш найдвартай холбон тоглогч хэрэгтэй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Боломжийн хувьд Марк Кюбан болон Донни Нэлсон гэсэн багийн эзэд Дөрк Новицки Дэвин Харрис хоёрын аль нэгнийх нь гэрээг заасан заалтын дагуу багаас хамааралтай байгаа учраас цуцалж Холидэйн ах дүүсийг авсны дараа дахин арай бага дүнтэй гэрээ байгуулж болох юм. Энэ тохиолдолд Герман машин Дөрк Новицкийгийн гэрээг цуцлах боломжтой хэмээн эх сурвалжууд үзэж байна. Хэрвээ багаас хамааралтай гэрээний жил цуцлагдвал сүүлийн жилийн цалингийн тодорхой хувийг Новицкид өгнө. Энэ бол цалингийнхаа нэг хэсгийг шууд бэлнээр аваад чөлөөт агэнт болно гэсэн үг. Энэ нь багийн хувьд цалингийн цэсэнд байсан 25 сая долларыг чөлөөлж байгаа хэрэг. Ингээд цалингийн цэс суларсны дараа дахин Новицкитэй өмнөх гэрээнээс арай хямд гэрээ хийснээр анхны гэрээний дүнтэй дүйцэх боломжтой учраас Новицкигийн хувьд алдагдалгүй, багт ашигтай үйлдэл болох юм.

 

Жрү Холидэй нь өнгөрсөн улиралд  67 тоглолтонд оролцож 15.4 оноо, 7.3 ашигтай дамжуулалт дунджилж, замналынхаа хамгийн өндөр хувь буюу 45 хувьтай довтолгоо гүйцэтгэсэн. Харин Жастин Холидэй нь Никсийн бүрэлдэхүүнд 82 тоглолтонд оролцож 7.7 оноог дунджилсан.

 

Гэхдээ тэднийг авахаас өмнө Даллас Маварекс Нэрлэнс Ноэлийг авч үлдэх хамгийн том даалгавартайгаар 7 сарыг угтах болно.

 

Б. Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ