Клаудио Ранеригийн 17 дахь баг

Одоогоос жил гаруй өмнө Английн Лестер сити клубыг удирдан “Үнсгэлжингийн үлгэр” бүтээсэн Клаудио Ранери өнгөрсөн II сард ажлаасаа халагдсан. Шалтгаан нь мэдээж багийн амжилттай шууд холбоотой байсан. Тэгвэл дөрвөн сар гаруйн хугацаанд ажилгүй суусан Итали мэргэжилтэн шинэ ажлын санал хүлээн авчээ. Түүнд Францын лигийн Нант клуб гэрээ санал болгож, улмаар талууд 2 жил хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ жил 65 настай Ранери ийнхүү 35 жил үргэлжилж байгаа дасгалжуулагчийн замналдаа 17 дахь багаа хүлээн авч байна. Тэрбээр Италийн Фиорентина, Английн Челси багуудыг 4 жил удирдсан нь хамгийн удаан ажилласан багуудаар нэрлэгддэг билээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ