Жордан Пикфордын үнэ цэнэ

Английн Эвертон клуб шинэ хаалгачтай болсноо өчигдөр зарлалаа. Ливерпүүл хотын баг доод лиг рүү унасан Сандерлэнд клубээс хаалгач Жордан Пикфордыг авч үлдсэн байна. Ингэхдээ залуу хаалгачийн төлөө 25 сая фунт зарлагадсан нь түүхэнд III байранд орох үзүүлэлт болжээ. Английн шигшээ багийн гарааны хаалгач болоход тун ойрхон байгаа гэгддэг тэрбээр мэргэжлийн замналаа ердөө 17 настайдаа эхлүүлж, 6 өөр багт зээлээр тоглож, ур чадвараа ахиулсан юм.
Эвертоны төлөөх мөнгөний хэмжээ 30 сая болж өсөх боломжтой, 25 саяыг бэлнээр төлж байгаа бол үлдсэн 5 сая нь багийн амжилт болон Пикфордын тоглолтоос хамааралтай байх юм.
Хамгийн сонирхолтой нь 23 настай залуугийн үнэ Дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж байгаа юм. Тэрбээр Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгачдын жагсаалтын III байранд орж ирээд байна.
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй таван хаалгач: (Фунт)
- Эдерсон Мораес - 34.7 сая (Бенфика – Мансити, 2017)
- Жианлуйжи Буффон – 33 сая (Парма – Ювэнтус, 2001)
- Жордан Пикфорд – 25сая (Сандерлэнд – Эвертон, 2017)
- Мануэль Нойер – 19 сая (Шальке – Байерн, 2011)
- Давид де Хеа – 18 сая (Атлетико – Маню, 2011)
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ