Гал сөнөөгчдийг цуйвангаар дайлжээ

img

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Говь" ХК-ийн объектод 2017.06.14/ 20 цаг 45 минутад гал гарсан.

 

 

Галыг унтраахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж галыг унтраасан юм.

 

Гал түймрийг унтраахаар ажилласан алба хаагчдад “АПУ” ХК хордлого тайлах сүү,“Жүр-Үр” ХХК-аас цай, ундны зүйлийг хүргүүлсэн байна. Мөн "Сайхан бүсгүй" гэх фэйсбүүк группийн гишүүд цуйван хийж аваачиж өгчээ.

 

 

Гал түймрийг бүрэн унтраахаар онцгой байдлын алба хаагчид тасралтгүй 18.00 цаг ажиллаж, өчигдөр /2017.06.15/ 15.45 минутад бүрэн унтрааж дууссан юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
За тусалсан хүмүүсийн буруу юу байхав хөөрхий. Гэхдээ нэг л инээдтэй санагдаж байна. Гэмтлийн эмнэлэгийн эмч сувилагчид энэ тэр бол хөөрхий 18 цаг биш насаараа тасралтгүй үүнээс хүнд нөхцөлд ажилладаг юм билээ шүү. Тэдэнд 18 цаг тутам биш юм гэхэд сардаа нэг цуйван дөхүүлчихэж байгаарай гэж ерөөдөг ч юм билүү. хэхэ
2017-06-17
сэргэлэн:
Сайн байна амжилт
2017-06-16
МЕ:
Энэ бичсэн соммент шигээ сэтгэл нь хөө болсон улсууд цөөхөн байдаг нь яамай даа. Цаад хүн нь хэн бх нь хамаагүй, тус гэдэг гайхамшиг шүү дээ. БАЯРЛАЛАА.
2017-06-16
Зочин:
Зочин Үүнийг үзээд өөрсдийнхөө жинхэнэ төрхийг харцгаа. httpswww.youtube.comwatch?v=F5CvGJds6DQ
2017-06-16
Зочин:
httpswww.youtube.comwatch?v=F5CvGJds6DQ
2017-06-16
Зочин:
Үүнийг үзээд өөрсдийнхөө жинхэнэ төрхийг харцгаа. httpswww.youtube.comwatch?v=F5CvGJds6DQ
2017-06-16
Зочин:
Ишшш, монголчууд бидний сэтгэлгээ. Хувийн баян компани шатаж байхад төрийн үйлчилгээний байгууллага ажлаа хийж байхад энэ цуйван бол илүү л дээ. Нөгөө Түвшинбаяр алтан медаль авахад бөөн бэлэгний реклам болдог шиг л юм. Нарантуулынхан шатахад ганц талхны булан дөхүүлсэн хүн бий юу? Хүмүүсийн нүдэнд говь гэхээр үнэ цэнэтэй ноолууран эдлэл харагдаж сэтгэлийг нь гижигддэг болохоор тэр байх даа. Ингэлээ гээд нөгөөдүүл нь ноолууран эдлэлийнхээ үнийг бууруулна гэж үү? Зах зээлийнхээ зарчмаар л ажиллана шүү дээ. Тэр нь ч зөв. Юм үзээгүй, авилгач, долдой монгол зан гэж.
2017-06-16
Зочин:
Зочин Үүнийг үзээд өөрсдийнхөө жинхэнэ төрхийг харцгаа. httpswww.youtube.comwatch?v=F5CvGJds6DQ
Зочин:
Үүнийг үзээд өөрсдийнхөө жинхэнэ төрхийг харцгаа. httpswww.youtube.comwatch?v=F5CvGJds6DQ
иргэн:
баярлалаа тэд нар үүргээ гүйцэтгэж бас цалингаа нэмэгдэлээ авна шүү дээ хийх л ажил нь шүү дээ цагдаа эмнэлэг бас л хүнд нөхцөлд ажилладаг яагаад онцлов гэдэг сонин шүү дээ
2017-06-16
иргэн:
баярлалаа тэд нар үүргээ гүйцэтгэж бас цалингаа нэмэгдэлээ авна шүү дээ хийх л ажил нь шүү дээ цагдаа эмнэлэг бас л хүнд нөхцөлд ажилладаг яагаад онцлов гэдэг сонин шүү дээ
2017-06-16
Зочин:
Үнэхээр сайн үйлс хийсэн байна. Монголчууд ийм л тусч хүмүүний удмынхан.
2017-06-16